Хоолы тэмдэглэл хөтлөнө. Тэмдэглэлд хүнс. хоолны хэрэглээ, зөвлөмж хэмжээнээс ИДСЭН нэгжийг идсэн, хооллолтын байдалд сэтгэл ханамжтай байгаа эсэх зэргийг бүртгэнэ.
- Хооллох эагвараа тодорхойлох
Зарим хүмүүс ядарсан, сэтгэл хөдөлсөн. сэтгэл гутарсан сэтгэл дундуур үедээ хэтрүүлэн иддэг. Өдөр бүр хэрэглэсэн илчлэгийг ойролцоогоор тооцоолон бодож. өдөрт хэрэглэх илчлэгийн хэмжээг гаргана.
2 . Зөв дадалтай болоход туслах санамжууд
– Жингээ хэт хурдан буулгаж болохгүй. Хэрэв та буруу хооллодог дадлаа аажим, бага багаар өөрчилвөл таны жингээ бууруулах хөтөлбөр удаан хугацаанд илуу үр дүнтэй байх болно.
– Хоолыг бага хэмжээгээр. тайван, удаан идвэл хэт их идэхээс зайлсхийж чадна. Хэрээ та уурласан, тайван бус үедээ хэтрүүлэн идэх хандлагатай бол хоол идэхийн оронд хөгжилтэй сайхан үйл явдлаа бодохыг хичээгээрэй.
– Хэрэв та хааяа хэтрүүлэн иддэг бол сэтгэл зовох хэрэггүй. Харин энэ дадлаа ухаалгаар өөрчлөх хэрэгтэй.
Дасгал. Хөдөлгөөн
Биеийн жингээ бууруулах хөтөлбөрт усанд сэлэх, бүжиглэх явган явах гэх зэрэг байнгийн дасгал, хөдөлгөөнийг оруулдаг. Хооллох дадлаа өөрчилөхдөө дасгал хөдөлгөөнийг хавсаргавал илүү үр дүнтэй.
Дасгалгүй. дан ганц хоол эмчилгээний үед бодисын үндсэн солилцоонд онц өөрчлөлт гарахгүй. төрөлтийн үед тархины гэмтэл үүсэх, мөр тээглэх, бүтэлттэй төрөх, эгэм болон гарвал бугалга хугарах зэрэг ноцтой гэмтэл үүсч болохыг анхаараарай. Хамгийн чухал нь жирэмсний үед хэт илүүдэл жинтэй байх нь танд болон таны хүүхдийн эрүүл мэндэд илүү их эрсдэлийг бий болгодог гэдгийг мартаж болохгүй. Энэхүү асуудал танд байгаа бол даруй өөрчлөх талаар бодож эхлээрэй. Хэрэв та илүүдэл жинтэй бол жирэмсэн болохоосоо өмнө хэвийн байдалтай болох харин нэгэнт жирэмсэн болсон бол жирэмсний хугацаанд дасгал хийхийн зэрэгцээ хоололтоо зохицуулснаар хэвлийн дэх хүүхдээ хэрэгтэй хүнс тэжээлийн бодисоор хангахын хажуугаар төрсний дараа сайхан галбиртай болж чадах болно.
Биеийн жингээ хэвийн байгааг яаж мэдэх вэ?
Хэрэв та жирэмсний эхний үед өөрийгөө жингийн илүүдэлтэй эсэхийг мэдэхийг хүсч байвал биеийн жингийн индексийг тооцож олон болно.
• Энэ нь тун энгийн арга бөгөөд биеийн жингээ (килограмаар);. Өндөрөө метрээр өөрөөр нь үржүүлж гарсан тоонд хуваан олж болно.
• Ихэнх эмч нар биеийн жингийн индексийг 19-25 байвал хэвийн гэж үздэг Харин 25-28 байвал илүүдэл жинтэй. 28-аас дээш бол тарган, 40-ээс дээш байвал аюултай хэмжээний таргалалт гэж үздэг Харин биеийн жингийн индекс 19-өөс бага байвал тураалтай гэж тооцдог байна
• Жишээлбэл: 1,7 метр өндөртэй 65 килограм жинтэй хүн байлаа гэж үзвэл
• 1,7 х 1,7 = 2,89 65 кг хуваах нь 2.89 = 22.5 болно. Энэ эмэгтэйн биеийн жингийн индэкс 22,5 бөгөөд энэ нь хэвийн хэмжээ юм.
Эх сурвалж: Emch.mn