Английн шигшээ багийн болон Манчестер Сити багийн үндсэн хаалгач Жо Хартыг сүүлийн үед үзүүлж буй тоглолтууд болон сүүлийн долоо хоногт үзүүлсэн амжилтыг нь харгалзан үзэж World Player of the Week буюу долоо хоногийн Дэлхийн шилдэг тамирчнаараа шалгаруулсан байна.
Жо Харт өнгөрсөн долоо хоногт Аваргуудын лиг болон Примьер лигт багаа амжилттай тоглоход чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд мэргэжилтнүүд түүнийг тун ирээдүйтэй хаалгач хэмээн үзэж байна.
Жо Харт ирэх он жилүүдэд Ballon d”Or-н хүчтэй өрсөлдөгч болох боломжтой бөгөөд Ballon d”Or шагналын эзэн болсон байхад гайхах зүйлгүй юм.