Дуучин Соко сүүлийн үед шинэ уран бүтээл хийлгүй нам, жимхэн байгаа. Гэвч тэрбээр саяхан болж өндөрлөсөн “Ододтой бүжиглэе” шоунд амжилттай оролцож “Шилдэг латин бүжгийн од” шагналыг хүртсэн билээ.
Угаасаа бүжгийн эвсэлтэй дуучин бүсгүй маань сарын турш үргэлжилсэн дээрх тэмцээнд оролцсон нь үр дүнгээ өгч 8 кг хасч, илүүдэл жингээсээ салжээ.
Ингэхдээ ямар нэгэн хиймийн гаралтай эм тан хэрэглэлгүй бүжгийн спортын үр шим, хөдөлгөөний ачаар ийнхүү биеийн галбирын төгс цогцлыг олж авч чаджээ. Тиймээс цаашид ч бүжгээрээ идэвхитэй хичээллэж, гоо сайхандаа анхаарах нь дамжиггүй юм.
Д.Ундрах 24tsag.mn