1495 оны эмнэлгийн баримт бичгүүдэд бэлгийн хөрөлт гэж эр хүний бэлгийн сулралыг нэрлэж байжээ.
Харин 19-р зуунаас энэ ойлголт өөрчлөгдөж, одоо хурьцлаас таашаал авдаггүй эсвэл бэлгийн харьцааг огт сонирхдоггүй эмэгтэйчүүдийг ингэж нэрлэх болжээ
Энэ бол эмнэлгийн хэл, харин ярианы хэлэнд эмэгтэйчүүд дур тавихгүй байгаагаа бэлгийн хөрөлт гэж ойлгодог. Гэхдээ тэд энэ талаар санаа зовж, эмнэлэгт хандаж байгаа нь тэднийг бэлгийн хөрөлтгүй гэдгийг харуулж байна. Иймээс тэдгээр бүсгүйчүүд нэг бол биеэ баримтгай, чөлөөтэй бус хаагдмал, эсвэл тэдний дур тавих чадвар сайн хөгжөөгүй гэсэн үг.
Байгаль эх эр хүнд дур тавих чадварыг автоматаар өгчээ, яагаад гэвэл үр удмаа үргэлжлүүлэх хөшүүрэг болж өгдөг, харин эм хүний дур ханалт бол илүүдэл зүйл, байгалиас заяасан бэлэг.
Дур тавьж сурахын тулд эмэгтэй хүн өөрөө хичээх хэрэгтэй. Үүнд хүүхэд насны үеийн гар хангалга их чухал үүрэгтэй. Охин байхдаа ч дур тавьж болно. Анагаах ухаанд хоёр настай охин гар хангалга хийгээд дур тавьж байсан тохиодол бий. Гэхдээ хүүхэддээ юу ч үзүүлж зааж өгч болохгүй. Гэхдээ бас тэдэнд саад болж, төрөлхийн сониуч занг хорих хэрэггүй. Эсрэг тохиолдолд та хүүхдийнхээ өөрийн биеэ сонирхсон төрөлхийн сонирхлыг хааж, олон жилийн дараа /нөхөрт гарсан хойно/ илрэх гэм хор учруулж болзошгүй. Хэрэв охид бүсгүйчүүд өөрийн биеэ таньж мэдээгүй бол яаж дур тавьж сурах вэ дээ? Дур ханалт өөрөө хүрч ирдэггүй, хайртай л бол дур тавьдаг гэж бодох нь алдаа юм. Бүсгүй хүн амраг эрдээ ямар энхрийлэл өөрт таалагддаг, яаж илвэл зохих зэргийг зааж өгдөг байх хэрэгтэй. Эр хүн өөрийг нь дур тавьж сургана гэж боддог эмэгтэйчүүд эндүүрч байна.
Дур тавилтыг хэлүүний, умайн, үтрээний гэж ангилдаг. Эмэгтэйчүүдийн 2/3 нь умайн хүзүүний, үтрээний дур ханалтыг мэдэрдэггүй, эсвэл хааяа мэдэрдэг. Дур тавилт ганц ч түүнийг амсах олон, ихэнх эмэгтэйчүүд хэлүүний дур ханалтыг мэдэрдэг. Энэ нь тэд өөрийн биеэ судалж үзсээр хамгийн боломжтой сэрлийн цэг, хэлүүгээ илүү хөгжүүлдэгтэй холбоотой. Яваандаа бүсгүйчүүд үтрээний эсвэл холимог хэлүү-үтрээний дур ханалт амсдаг. Ийм холимог дур ханалтыг амсаж үзсэн эмэгтэйд зөвхөн хэлүүнийх хангалтгүй байдаг, иймээс бүрэн хэмжээний таашаал авахын тулд эр бэлгэ эрхтэн үтрээнд нь орох нь чухал болдог.
Бэлгийн хөрөлт ихэнхдээ хуурамч байдаг, гэр орны асуудал, хос хоёрын харилцаа зэргээс болоод эмэгтэй хүн дур тавьж чадахаа больдог. Энэ тохиолдолд эмэгтэй өөрөө өөртөө туслах ёстой. Эмчид үзүүлж зөвлөгөө ав, гар хангалга, вибратор, тусгай хиймэл бэлгэ эрхтэн хэрэглэх зэргээр. Эмчилгээний үед нөхөр нь туслах ёстой, гэхдээ түүнд бүх зүйлийг тодорхой хэлэх шаардлагагүй. Хэрэв гар хангалга, вибратортой дур тавьж үзсэн бол эмэгтэй түүнээ нөхөртөө ярих хэрэггүй, тэр зөвхөн өөрөө л эхнэртээ таашаал өгдөг гэж бодож байг. Хүүхэд байхдаа биеэ таниагүй, эсвэл бэлгэ эрхтэн муухай гэж ойлгуулсан, түүнд бүхнийг хориглож байсан бол том болоод тэр өөрийн мэдрэмж, хүслээ ойлгоход тун хэцүү. Заримдаа бүсгүйчүүд 30 хүрээд хүссэн таашаал цэнгэлээ амсах нь бий. Энэ насанд эмэгтэй хүн нөхөртөө бүхнийг үүрүүлэлгүй сексийн асуудлаа өөрөө шийдэж сурах хэрэгтэй. Гэтэл яг энэ үед олон эрчүүдийн дур хүсэл буурдаг. Ер нь эрчүүдийн бэлгийн чалх насны болон хувийн онцлогоос их хамаардаг. Хэрэв танай нөхрийн хурьцах чадвар буурвал хэзээ ч түүнд уурлаж, хэрэлдэх зэргээр аашилж болохгүй, эр хүн гадна талдаа өөрийн бэлгийн байдалд хайхрамжгүй юм шиг хандаж байсан ч дотроо бол маш их шаналж байгаа. Хэрэв та харьцаагаа хадгалж үлдэх хүсэлтэй бол түүнд бүх юм сайхан байна, цуг байхдаа сэтгэл хангалуун гэж ойлгуулж бай. Ийм үед илэн далангүй байх нь хоёуланд нь хор учруулна, иймээс ухаалаг “хуурах” хэрэгтэй.
Харьцаагаа тодорхой болгох гэж хэрүүл тэмцэл хийхийн оронд түүнд эротик үзүүлбэр хийж сонирхуул. Мэдээж хөгжимтэй, винотой. Түүний юу хүсэж байгааг ойлгохыг хичээ, түүнд таалагдах юмыг олж мэд. Нэг үгээр хэлбэл дурлалын тоглоомоор тогло. Танд вибратор, элдэв хиймэл хэрэгсэл их таалагдаж байсан ч түүнийг байнгын хэрэгцээ болгож болохгүй, зөвхөн өөрийгөө таньж мэдэх, хайртай хүнтэйгээ хүссэн жаргал цэнгэлээ амсахын тулд ашигла. Дур тавилт бол хоромхон зуурын таашаал. Хэрэв эмэгтэй хүн өөрөө би дур тавихгүй байна гэж үгүйлэхгүй бол дур тавих талаар санаа зовох юмгүй. Харин хурьцлын үед таашаал амсдаггүйдээ шаналж явдаг эхлээд өөрийн биедээ өөрөө таашаал өгч сур, дараа нь амраг залуудаа яах хэрэгтэйг хэлж өгөөрэй.
Нөхөртэй мөртлөө дур тавихгүй бол яах вэ?
Судалгаанаас үзэхэд нө-хөр-тэй эмэгтэйчүүдийн 30 % нь дур ханаж үзээгүй буюу эс-вэл маш цөөн удаа тавьж үзсэн байдаг. Эдгээр эмэгтэйн тал хувь нь нөхөртэйгээ ойртсон үедээ дур тавьсан мэт жүжиглэдэг ажээ.
Өмнө нь дур тавьж үзсэн хүн арай үнэмшилтэй дуурайдаг бол, харин огт үзээгүй хүн үзсэн порно киногоо дуурайдаг байна. Гэхдээ эрчүүд үүнд үнэм-ших нь ховор. 2-3 удаа хурьцахад нэг тавьдаг бол хааяа ядарсан үедээ эсвэл өөр ямар нэг шалтгаанаас болоод сэтгэл тавгүй үед дур тавьсан дүр үзүүлж болох юм. Харин үргэлж ийм байдлаар нөхрөө хуурдаг бол эрт орой хэзээ нэгэн цагт таны мэхэлж буйг илрүүлнэ. Ер нь 5 жилээс илүү хуурч дөнгөхгүй, хичнээн удаан эр нөхрөө хуурсан байна, дараа нь харилцаагаа хэвийн болгох төчнөөн хэцүү. Улмаар эр нөхөр тань “Эхнэр минь орон дотроо намайг хуурч байгаа юм чинь тэр бусад талаар ч намайг хуурдаг” гэж үздэг болно. Ийм учраас нөхөрт гарахдаа бэлгийн харьцаанаас таашаал авдаггүй бол худлаа жүжиглэх хэрэггүй.
Ер нь дур тавих үеийн бараг бүх гадаад шинжийг дуурайж болдог: Ёолох, амьсгаа давх-цах, бие чичрэх, биеэ сул тавьж тайвшрах. Зарим хүүхнүүд үнэмшилтэй болгох гэж жаахан инээд алддаг. Заримдаа хэсэг-хэн зуур биеэ хөдөлгөхгүй байгаад дараа нь нүүрэндээ таашаал тодруулан хэвтэхэд хангалттай.
Yтрээнээс гарах шингэнийг тос зэргээр орлуулж болно, хө-хөө хатуу, сэрийсэн болгохын тулд хурьцал хийх өрөөгөө салхилуулж, сэрүүвтэр болгож үе үе чимхэж болно.
Эхнэрүүд төдийгүй нууц амрагууд ч дур тавьж жүжиглэ-дэг, ялангуяа янхнууд. Мэдээж, үйлчлүүлэгч болгонтойгоо та-виад байвал ядарч цуцахаас гад-на мөнгө олж чадахгүй. Порно жүжиг-чид мөн адил дүр үзүүл-дэг. Порно киноны хуулиар дур тавихыг хориглодог ажээ. Дүр үзүүлж, эр хүнийг хуурах бараг боломжгүй байдаг. Яагаад гэвэл жинхэнэ дур тавих үед умайн хүзүүнээс өтгөн халуун шингэн гарч ирж, эр хүний эрхтэнг бүрхэн авдаг. Энэ үед эр хүн халуун бүлээн наалдамгай юм түүний эрхтэнд хүрэхийг мэдэрч, улам тачааддаг. Энэ нь ёолох, гинших, хаш-ги-рахаас ч илүүтэйгээр эр хүний тачаалыг улам бад-раа-даг. Тэгэхээр нөхөр-төө дур тавьсан дүр үзүүлэх хэ-рэг-гүй. Харин хэрэв та анхнаасаа тэгж дүр үзүүлж байсан бол жүжиглэхийн зэрэгцээ “Өөр байрлалаар хийж үзье, хэлүүг минь орол-дооч” гэх зэргээр туршилт хийж үзээрэй. Тэгээд хэрэг-тэй баярлалаа олмогц цаа-шид жүжиглэх хэрэггүй болно.
Эрчүүд эм хүний ямар ч сайхан шинжүүдийг үнэлдэг байлаа гэсэн ч сексэд дур тачаал, чөлөөтэй байдлыг илүүд үздэг. Эмэгтэй нь дур тавихад эр хүн өөрийгөө жинхэнэ эр хүн гэж мэдэрч, сайхан таашаал амсдаг.
Дүр үзүүлэх нь эм хүнд хортойгоор нөлөөлдөг, бэл-гийн сэрэл хөдлөх үеэр бэлэг эрхтэний цусан хангамж ихэс-дэг. Хэрэв тавихгүй бол зогсон-гишил үүсч, эмэгтэйчүү-дийн элдэв өвчинтэй болж магадгүй. Түүнээс гадна сэтгэл санааны их ачааллаас болж, орон дотроо ч, бусад үед ч өдөр тутам ам алдчихаас эмээж, өөрийгөө цаг үргэлж хянах хэрэгтэй болдог. Ийм хоёрдмол амьдрал сэтгэл санаанд нө-лөөлж, эмэгтэй хүн уурламтгай, уцаартай болж, нервтдэг, улмаар мэдрэлийн өвчинтэй болж магадгүй.
miss.mn