Поп хатагтай Б.Сарантуяагийн “Сэтгэл догдлуулсан үдэш” аялан тоглолтын тов гарчээ.
Тэрээр Америк дахь Монголчуудын урилгаар энэ сарын 26-нд Лос Анжелос, 27-нд Сан Франциско, 28-нд Диси Вашингтон, 29-нд Чикаго хотноо тоглохоор болсон байна.
Мөн дуучин Сараа “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амартай хамтран намрын тухай хуучны дууг дуулсан гэнэ. Дууны нэрийг одоогоор нууцалж байгаа бөгөөд клипийг нь “Hero” бүтээжээ.