Лос-Анжелес хотод дуучин Уитни Хьюстон агсны гэгээн дурсгалыг хүндэтгэх концерт өнөөдөр болох бөгөөд дуучны хит болж байсан “I Will Always Love You” дуугаар нэрлэх юм.
Олон дуучид оролцох энэ концертын тухай Бритни Спирс өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна.
Концертэд оролцох боломж олгосонд ихэд баяртай байгаагаа илэрхийлэхдээ тэрбээр Уитни Хьюстон түүний хамгийн том шүтэн бишрэгч гэсэн аж. Концертод Ашер, Селин Дион, Иоланда Адамс зэрэг дуучид дуулах юм.