Чи түүнийг өнгөрсөн нэг сарын турш өглөө бүр орцныхоо гадаа, эсвэл ажил дээрээ харж шохоорхож байгаа.
Мэдээж түүнийг таньдаг, эсвэл түүний найзыг таньдаг байсан бол сэргэлэн бүсгүй чи аль хэдийн яриа өрнүүлчилгүй яахав. Даанч чи түүнийг зүс танихаас цаашгүй. Хааяа нэг харц тулгардаг ч, түүнийг ч бас чамайг сонирхдог гэдэгт чи бүрэн итгэлгүй байгаа. Эдгээр 7 аргаас туршаад л үз. Ичимхий бүсгүйчүүдэд зориулж амжилтын, бас шаардагдах зоригийн түвшинг нь ч бас орууллаа.
1. Түүнтэй харц тулгармагцаа инээмсэглэ
Амжилтын түвшин: 60%
Шаардагдах зоригийн түвшин: 10-аас 6
Дараагийн удаа тэр залуутай харц тулгармагцаа шууд өөр тийшээ харах хэрэггүй, 3 секунд орчим тогтож хараад инээмсэглэ. Тэгээд өөр тийшээ харахдаа ичингүйрч байгаа гэдгээ илтгэ. Хэрэв түүнд ч бас чи таалагддаг бол тэр чиний өөдөөс хариу инээмсэглэж, ирж яриа өдөх болно. Эхний удаад тэр ирэхгүй байвал, дахиад нэг удаа харц тулгарч өмнөхөөсөө арай удаан хараарай. Үсээ хаялаж, флиртийн дохио илгээ! Одоо түүнийг ирэхгүй байхыг нь харъя л даа.
2. Үзэг асуу
Амжилтын түвшин: 50%
Шаардагдах зоригийн түвшин: 10-аас 7
Тэмдэглэлийн дэвтэрээ гарга. Гар цүнхээ ухаж байгаад, түүн лүү гэрэлт инээмсэглэлээ илгээж үзэг байгаа эсэхийг асуу. Түүнд байгаа бол тэр дуртайяа тантай хуваалцах болно. Дэвтэр дээрээ түүгээр нь гялс нэг юм тэмдэглэж аваад эргүүлж өгөхдөө “Баярлалаа! Чи ёстой намайг аварлаа шүү” гэж хэл. Хэрэв тэр ухаантай л эр хүн юм бол, энэ боломжийг ашиглан яриаг эхлүүлнэ. Чамд дэвтэр байхгүй байвал, цаг асууж болно. Асуунгаа, түүний бугуйн цагийг “Гоё цаг байна шүү. Чамд их зохисон байна.” гээд хэлчихвэл түүнээс цааш яриа өөрөө өрнөнө.
3. Цаг агаарын талаар сэтгэгдлээ хэл
Амжилтын түвшин: 60%
Level of Courage Needed: 10-аас 7
Нартай, бороотой, цастай ямар ч өдөр байсан хамаагүй. Цаг агаарын тухай хэлэх нь ямар ч үед тохиромжтой ярианы сэдэв болдог. Гомдоллож байгаагаар биш, цоглог өөдрөг өнгө аясаар ярих хэрэгтэй. “Гадаа ямар муухай байна аа” гэж хэлвэл тэр чамайг нэг их анзаарахгүй. Харин гадагшаа харангаа бяцхаан санаа алдаж “Ойрд ийм гоё бороо орсонгүй шүү тэ” гэж хэлээд инээмсэглэвэл тэр хариу өгөх болно.
4. Нохойг нь магт!
Амжилтын түвшин: 90%
Шаардагдах зоригийн түвшин: 10-аас 5
Хэрэв чи таалагдсан эрээ нохойтой гэдгийг нь мэдвэл амархан мөртлөө үр дүнтэй ярианы сэдэв олоод авлаа л гэсэн үг. Эрчүүд байгальд болон амьтдад хайртай эмэгтэйг үнэлдэг. Түүний нохойг өхөөрдөж, нэрийг нь асуун эрхлүүл. Чамтай тоглох дуртай байгаа талаар нь хэл. Хэдэн настайг нь асуу. Хэрэв тэр чамайг сонирхож байвал, харилцан яриаг өөр зүг рүү хандуулна.
5. Эгшиглэж байгаа хөгжимний талаар асуу
Амжилтын түвшин: 60%
Шаардагдах зоригийн түвшин:10-аас 7
Хэрэв чиний сууж байгаа кофе шоп, кафед ямар нэг түгээмэл хөгжим эгшиглэж байвал, эсвэл тэр чиний дуртай дууг чихэвчээрээ сонсож байвал нэг хоёр мөр дагаж дуулж байгаад “Энэ гоё дуу шүү” гэж хэлж болно. Ялангуяа тэкэн дээрээ олон зэрэгцсэн сандалтай кафед энэ арга их тохиромжтой.
6. Газрын байршил асуу
Амжилтын түвшин: 70%
Шаардагдах зоригийн түвшин: 10-аас 7
Эрчүүд бол төрөлхийн зааж зааварчлах дуртай хүмүүс. Түүн дээр очоод ойр хавьд байдаг нэг кафе, юм уу пабын байршлыг асуу. Тэр чамд дуртайяа зааж өгөх ба, яаруу ажилгүй байвал чамайг тийш нь хүргэж өгөхөөс ч татгалзахгүй байх. Хүргүүлэх замдаа сонирхолтой яриа өрнүүлж болох ба, хүссэн газраа очихоороо түүний тусын хариуд кофегоор дайлъя гэж хэлж болно. Юу нь тийм ичгүүргүй гэж? Чи зүгээр л түүнд өрөө өгч байна гээд бодчих.
Goolingoo