Монголын толгой тэрбумтны ууган хүү Н.Номтойбаяр луу жилийг азтай одтойхон өнгөрүүлж байна. Юу вэ гэвэл улс төрийн амжилт карьертай нь зэрэгцэн гэргий Б.Мандухай нь Солонгост амаржиж, охин төрүүллээ.
Хүч ихт луу жилд сайдын суудал, гишүүний батлах даллан ирсэн шинэхэн охиндоо хошуу хормойгоо дэвсэж, эцэг хүний энгүй их жаргалыг одоо л мэдэрч байна хэмээн ойр дотныхондоо хуучилсан гэнэ. Өмнө нь хоёр ч хүүхдийн аав болсон гишүүний 3-дахь хүүхэд ийнхүү мэндэллээ.