Домогт Guns N’ Roses хамтлагийн гоцлол дуучин Аксель Роуз 20 жилийн хугацаанд анх удаагаа телевизэд ярилцлага өгчээ. АВС сувгаар гардаг нэгэн ток шоуны хүрээнд энэ ярилцлагыг хийсэн байна. Шоуны хөтлөгч Жимми Киммел түүнд өөрийн сонирхсон асуултуудыг тавихын сацуу Twitter-ээр ирүүлсэн асуултуудыг ч асууж байсан гэнэ.
Удахгүй Guns N’ Roses хамтлаг Лас-Вегас хотод цуврал шоу тоглолт хийхээр бэлтгэж байгаа билээ. Аравдугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 24-ний хооронд тус хамтлаг энэ хотод 12 удаа тоглох юм. Ярилцлага өгч дуусаад Роуз студид ирсэн үзэгчдэд тоглолтынхоо урилгыг тараасан байна.
Эх сурвалж www.wikimon.mn