Өмнөд Солонгосын алдарт хамтлаг болох BTS-ийн хамтлагийн гишүүн Жин өнгөрсөн сарын 28-ны өдөр /2022.10.28/ “The Astronaut” нэртэй анхны ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан. Харин түүний араас хамтлагийн ахлагч RM-ийг 11 дүгээр сард өөрийн бие даасан цомог гаргахаар болсныг HYBE агентлагаас мэдэгдлээ.
“HYBE” одоогоор RM-ийн цомгийн ажлын сүүлийн шатанд явж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 25-нд гаргах зорилготой ажиллаж байна. Цомгийн формат нь хараахан шийдэгдээгүй байгаа аж.
RM өмнө нь хоёр удаа соло хуурцгаа гаргасан ч одоо гаргах гэж байгаа цомог нь түүний анхны албан ёсны цомог болох юм.
http://www.shuud.mn/a/544287