“Maleficent 3” төсөл эхэлсэн бөгөөд 2024 онд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. Анх 2014 онд нээлтээ хийж байсан “Maleficent” киноны хоёрдугаар анги болох “Maleficent: Mistress of Evil” 2019 онд нээлтээ хийж байсан. “Disney” кино компанийн бүтээсэн тус кино нь 1959 дэлгэцнээ гарч байсан “Нойрсож буй гүнж” киноны шинэ хувилбар хэдий ч энэ удаад үйл явдлыг эсрэг дүрийн баатрын өнцгөөс харуулснаараа онцлог болсон юм. “Maleficent”-ийн гуравдугаар ангийн тухай мэдээ 2019 онд хоёр дахь анги нээлтээ хийх үед гарч байсан. Мөн 2021 онд продюсер Жефф Киршенбаум нэгэн ярилцлагадаа “Малефисент”-ийн гурав дахь кино гарах гэж байгаа ч хөгжлийн эхний шатандаа байна” гэж мэдэгджээ. Тэр үед зохиолын анхны төсөл аль хэдийн хийгдсэн байсан.