Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын шилдэг уран гулгагчидтай хамтарсан тоглолтыг хийхээр болжээ. Энэ тоглолтод мөсөн гүнж гэгдэх 16 настай Камила Валиева мөн Алина Загитова нарыг авчрах төлөвлөгөөтэй байна. Хамтарсан тоглолт ирэх хоёрдугаар сард Монголын хамгийн анхны мөсөн өргөө “Steppe Arena”-д зохион байгуулагдах юм.
Валиева 2009 оноос хойш уран гулгалтаар хичээллэж байгаа ба түүний анхны насанд хүрэгчдийн тэмцээн нь 2021 оны Финландийн тэмцээн байжээ. Тэрбээр энэ тэмцээндээ дөрвөн эргэлт хийж дэлхийн шинэ рекорд тогтоосон байдаг.