mega888

Давж заалдах шатны шүүхээс Ч.Маралмаагийн зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийдвэрийг хэвээр үлдээжээ

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр Ч.Маралмаагийн гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Тодруулбал, түүнд оноосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийдвэрт өөрчлөлт ороогүй байна.

Анхан шатны шүүхээс Ч.Маралмааг эрүүгийн тусгай ангийн 20.17-р зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож, бусдад их хэмжээний хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон юм.

Тэрбээр 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай хоёр хүүхдийг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан тухай мэдээлж байв.

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгож байна

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.