NBA – гийн домог Майкл Жордан өөрийнхөө NBA дэхь карьерийнхаа турш улс төрийн шинж чанартай ямаг нэг мэдэгдэл хийж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс холуур байсан гэхэд болно. Яагаад гэвэл өөрийнхөө бизнесийг хамгаалах хамгийн шилдэг арга энэ хэмээн Жордан үздэг байжээ. Харин эсрэгээрээ Леброн Жэймс илүүтэйгээр улс төрийн шинж чанартай мэдэгдлүүдийг хийж, Барак Обамаг дэмжиж байгаагаа илэрхийлж, олон сая дагагчтай Твиттер хуудсандаа жиргээ хийж байсан билээ. Леброн Жэймст ч ялгаагүй NIKE болон бусад олон компанитай хийсэн олон арван сая доллараар үнэлэгдэх бизнесийн гэрээ хэлэлцээр байдаг хэдий ч тэрээр зоригтойгоор өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг талаараа дараах зүйлийг ярьлаа.
Леброн : ” Би хоёр дахь удаагаа Обамаг ялна гэдгийг зөв мэдэрлээ. Хэн нэгэн улс төрчийг дэмжих нь хамтран ажилладаг БРЭНДҮҮДЭД сөргөөр нөлөөлдөг гэж хүмүүс ярьцгаадаг. Гэхдээ хэрвээ би хэн нэгнийг дэмжээр санагдвал юунаас ч санаа зовохгүйгээр дэмжих л болно. 2008 онд ч би Обамад саналаа өгөхөөсөө өмнө түүнийг сайтар судалсан. Тэр энэ удаа ч дахиад яллаа. Би түүний талд зогсохоос айхгүй байна. Юу болж байгаа талаар мэддэг байх эсэх нь тухайн хүний мэдлэгтэй л холбоотой гэж би боддог. Үүнийг хийх нь надад чухал гэж би үргэлж хэлсээр ирсэн. Яагаад гэвэл би ийм л хүн. Би 2008 онд их зүйлсийг сурсан. Энэ удаад ч их зүйлийг сурлаа.” гэжээ.
http://ball.mn/%D0%BB%D0%B5%D0%B1%D1%80%D0%BE%D0%BD-%D0%B6%D1%8D%D0%B9%D0%BC%D1%81-%D0%B1%D0%B8-%D1%83%D0%BB%D1%81%D1%82%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0%D1%80-%D1%8F%D1%80%D0%B8%D1%85%D0%B0%D0%B0%D1%81-%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B0%D0%B3%D0%B3%D2%AF%D0%B9/