Энэ сарын 17-ний өдөр “BLACKPINK” хамтлагийн гишүүн Лиса инстаграм дээр 95 сая дагагчтай болж к-поп дахь хамгийн олон дагагчтай уран бүтээлч болжээ.
Сэтгэл татам байдлаараа шүтэн бишрэгчдээ соронз мэт татаж байгаа тэрээр мөн Тайландын хамгийн олон дагагчтай алдартан болж байгаа аж. Харин Ази тивийн хэмжээнд гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа Лиса 2024 он гэхэд 100 сая дагагчтай болно хэмээн ажиглагчид тооцоолжээ.
Лиса дэлхийн хэмжээний хэд хэдэн рекордыг эзэмшдэг нэгэн. Дэлхий дахинаа алдартай болж, сая сая шүтэн бишрэгчтэй болсон тэрээр цаашид ч мөн дээд амжилтуудаа шинэчлэн тогтооно хэмээн ажиглагчид дүгнэжээ.
https://news.zindaa.mn/4mzg