Хоёрхон сарын өмнө хоёр дахь хүүхдээ төрүүлсэн Адриана Лима загварын тайзнаа эргэн ирлээ. Виктория Секретийн шинэ загварын шоунд оролцохын тулд сүүлийн хэдэн долоо хоног эрчимтэй дасгал хийжээ. Адриана Лимагаас гадна төрөөд удаагүй загвар өмсөгчид Виктория Секретийн сахиусан тэнгэрүүд дунд хэд хэд бий. Тухайлбал, Лилли Олдриж зургаан сарын өмнө хоёр дахь удаагаа амаржсан бол Алессандра Амбросио өнгөрсөн тавдугаар сар хоёр дахь хүүхдээ төрүүлсэн билээ. Харин Миранда Керрийн хувьд хоёр ойтой хүүтэй юм.
Лили Олдриж Алессандра Амбросио
Миранда Керр