“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр, өртөгтэй холбоотой суурь судалгааг ашиглаж дүн шинжилгээ хийсэн. Ингэхэд 2022 оны байдлаар өрхийн дундаж орлогын 2.2 хувийг цахилгааны төлбөр эзэлж байгаа бол олон улсын дундаж 5 хувьтай харьцуулахад хоёр дахин бага байна.
Мөн өрхийн цахилгааны төлбөр 10 хувиар нэмэгдэхэд хэрэглээний үнийн индексээр тооцсон жилийн инфляц 0.2 хувь, нийт эдийн засгийн салбаруудын оролцогч нарын зардал 0.5 хувиар өсөх магадлалтай байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Цахилгаан, дулааныг бодит өртгөөс доогуур үнээр худалдаж авах нь тухайн салбарын тогтвортой үйл ажиллагаа явуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх болон аливаа эрсдэлийн орон зайг гаргаж өгөөгүйгээс шалтгаалж үүсэх нөөц горим буюу аюулгүй байдалд ажиллахад сөргөөр нөлөөлж байгааг хэлж байна.