81 дэх удаагийн Алтанбөмбөрцөг наадам үргэлжилж байна. Энэхүү наадмаас дуучин Билли Эйлиш “Барби” киноны дуу болох /What Was I Made For?/ “Намайг юунд зориулж бүтээсэн юм бэ” дуу шагнал хүртлээ.
Кино урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг Алтан бөмбөрцөг 81 дэх удаагийн наадам АНУ-ын Лос Анжелес хотноо болж байна. Кино урлагийн салбарт 2023 он “Барбенхеймер”-ийн жил байсан гэж болно. Зэрэг шахам нээлтээ хийсэн тус кинонууд өнгөрсөн зун Box office-ыг тэргүүлж, орлогоороо ч рекорд эвдсэн.
Энэ оны Алтан бөмбөрцөг наадмын шилдгүүд эхнээсээ тодорч байгаа ба бусад шагналын эздийн талаар та ЭНД дарж мэдээлэл авна уу.