BLACKPINK хамтлагийн Женни болон The Boyz хамтлагийн Жү Ён нарыг болзож байгаа гэх мэдээлэл цахим орчинд газар авчээ.
Энэ тухай мэдээллийг хамгийн анх нэгэн интернэт хэрэглэгч гаргаж ирсэн бөгөөд тэд болзож байж магадгүй гэх хэд хэдэн зүйл байгаа тухай дурдсан байна. Тэрээр Женни болон Жү Ён нар ижил дууг нэг хоногийн зайтай юүтүб хуудаснаа коверлон оруулсан тухай дурджээ. Мөн Жү Ён өөрийн инстаграм хуудаснаа муурны гэр бүлийн зургийг нийтэлсэн бөгөөд муур нь Жэнни болон Жү Ён нарын илэрхийлэл болсон амьтан аж.
Тэд мөн саяхан Сөүлд зохион байгуулагдсан Daniel Caesar-ийн тоглолтыг үзэхээр иржээ. Жү Ён саяхан найзын хүрээгээ тэлж Женнигийн дотно нөхөрлөдөг загвар өмсөгчидтэй найзлах болсон байна. Эцэст нь Жү Ён болон Женни нарын төрсөн өдөр нэг өдрийн зайтай болдог болохыг онцлон Жү Ёны инстаграмын пост дээр төрсөн өдрийн цэнхэр болон ягаан өнгийн малгай байгаа тухай дурджээ.
Гэсэн ч түүний энэхүү мэдээллүүд бодит байдлаас хэтэрхий хол байгааг интернэт хэрэглэгчид онцлон, байж боломжгүй таамаг дэвшүүлэн хүмүүсийн нэр хүндэд халдахгүй байхыг хүсжээ.
Zindaa.mn