“Японы гоо бүсгүй-2024”уралдаанд түрүүлсэн украин гаралтай Каролина Шиино цолноосоо татгалзсан тухай Куодо агентлаг мэдээлэв. Бүсгүй гэр бүлтэй хүнтэй дотно харилцаатай тухай мэдээлэл цацагдсаны дараа ийм шийдвэр гаргажээ.
Өдгөө 26 настай украин гаралтай эмэгтэй Японы гоо бүсгүйгээр шалгарсан нь ихээхэн дуулиан дэгдээсэн юм. Титмээ буцаах хүсэлтийг зохион байгуулагчид ёсоор болгосон ч тэргүүн байрыг нөхөн олгохгүй, ирэх жилийн уралдаан явагдтал гоо бүсгүйн титэм эзгүй байна гэж мэдэгдлээ.
https://eagle.mn/r/123386