Өмнөд Солонгост төрөлт огцом буурч байгаа нь 2028 он гэхэд тус улсын өдөр өнжүүлэх төв, цэцэрлэгийн гуравны нэг орчим нь хаагдахад хүргэхээр байгаа ажээ. Өмнөд Солонгосын Хүүхэд хүмүүжлийн хүрээлэнгийн мэдээлснээр, улсын хэмжээнд ясли 21.1 хувиар буурч, 2018 онд 39,171 байсан бол 2022 онд 30,923 болжээ. Үүнтэй адил цэцэрлэгийн тоо 5.1 хувиар буурч, 26,028-аас 26,025 болсон байна.
Өмнөд Солонгосын статистикийн газрын мэдээлснээр 2022 оны тоо баримтад үндэслэн 2023 онд тус улсын төрөлт нэг эмэгтэйд 0.72 хүүхэд байна гэж тооцоолжээ. Тус агентлаг нялхсын тоо жил бүр буурах хандлагатай байгаа бөгөөд нэг нас хүрээгүй хүүхдийн тоо мэдэгдэхүйц буурна гэж таамаглажээ.
Харин 2026 он гэхэд 200 мянгаас доош буурах төлөвтэй байна. Солонгост өдөр өнжүүлэх төвүүдэд хамрагдах хүүхдийн тоо буурч, 2018 онд 1.41 сая байсан бол 2022 онд 1.09 сая болж буурчээ. Үүний нэгэн адил цэцэрлэгт хамрагдалт 2018 онд 675,998 байсан бол 2022 онд 552,812 болж, 18.2 хувиар буурсан байна. Тус тайланд өдөр өнжүүлэх төв, цэцэрлэгийн тоо 2022 онд 39,053 байсан бол 2028 онд 26,637 болж мэдэгдэхүйц буурна гэдгийг тодотгосон байна. Цаашид олон тооны цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүд хаагдах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: Кoreatimes