ОХУ-ын Вагановагийн нэрэмжит балетын академид дунд шатны 3-р ангийн сурагч Х.Тэгшжаргал ОХУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэг хүртжээ. Гүнзгий шатны сурагч Г.София Канадын Үндэсний Балетын сургуулийн үндсэн хөтөлбөрт тэнцэн суралцахаар болсон бол дунд шат 2 ангийн сурагч Б. Мөрөн мөн Канадын Үндэсний Балетын сургуулийн зуны хөтөлбөрийн шалгаруулалтад тус тус тэнцжээ.
Сурагчдын маань авьяас билиг, хүсэл эрмэлзэл нь хил, тив даван гялалзаж буйд туйлын баярлаж, бахархаж буйгаа Монголын балетын Үндэсний сургуулийн хамт олон илэрхийлэн, амжилт хүсжээ.