Авьяаслаг мисс номинацид 1 дүгээр шатанд бүжиглэсэн ЦАСТ УУЛЫН ОХИН бүжгийн утга учир нь өргөн уудам тал нутагт тэнгэр баганадсан цаст уулын дундуур байгаль эхийн охин тэнгэр, хүн байгаль хоёрын амьд харилцаа хүйн холбоог харуулан сүслэн дээдэлж эх дэлхийдээ эрх дураараа бүжиглэж буй Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг харуулж бүжиглэсэн юм. Бүжгийг Үндэсний урлагийн их театрын ерөнхий бүжиг дэглээч СТА Х.Хашхүү дэглэжээ. Харин 2 дугаар шатандаа Үндэсний урлагийн их театрын найруулагч СТА Д.Энхбаатарын дэглэсэн ГОО УЯНГА бүжгээ бүжиглэж TOP 14 т шалгарсан байна.
Ийнхүү эх орныхоо нэрийг гаргаж амжилттай оролцож байгаа мисс Б.Болорт тэмцээнд нь амжилт хүсье.