1985 оны есдүгээр сарын 4-нд Калгари хотноо төрсөн. Канадын бобслейч. Бобслейн хоёр хүнтэй төрөлд уралддаг. Биеийн өндөр 168 см, жин 73 кг.
Тэрбээр 2008 онд Германы Алтенберг хотноо болсон ДАШТ-ий холимог хосын төрөлд түрүүлж, олон улсын томхон амжилтаа гаргажээ. Хоёр жилийн өмнө Ванкуверийн олимпийн хоёр хүнтэй төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн юм. Өнгөрсөн жил ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэж байв.
Кейли энэ сарын 9-нд Америкийн Лейк-Плэсид хотноо эхэлсэн Дэлхийн цомын эхний гараанд Челси Валоисийн хамтаар түрүүлж, нийлбэр дүнгээр эмэгтэй тамирчдаа тэргүүлж эхлээд байна.
http://mongolnews.mn/i/37048