Ямар ордны эрчүүд дотно харьцаанд орж жирэмсэн болгосон бүсгүйдээ юу гэж хэлж магадгүйг бид уншигч танд тохируулж байна.
Хонь (03.21-04.20): Тэр бол чиний хэрэг болохоос минийх биш. Тэдний амнаас хамгийн түрүүнд “Чи ямар болгоомжгүй юм бэ? гэсэн үг гарна. Юуны өмнө буруугаа бүсгүйчүүд рүү чихдэг.
Үхэр: (04.21-05.20): “Гэрлэхээс өөр арга үгүй болж дээ” гээд тэр бүсгүйтэй гэрлэж, хорвоо дээрх аавын тоог нэгээр нэмнэ. Гэлээ ч эхнэртээ тийм ч сайн хандахгүй. Яагаад гэвэл хүсэл зоригоороо гэрлээгүй гэж бодох болно.
Ихэр (05.21-06.21): “Одоо би яах ёстой вэ?” хэмээн өөрөөсөө асуудаг. Юу хийхээ мэдэхгүй, энэ талаар туршлагатай найзуудаасаа зөвлөгөө авна. Эцэс сүүлдээ найз бүсгүйнхээ шийдвэрийг дагана.
Мэлхий (06.22-07.22): “Чи төрүүлчих, би өсгөе” гэж хэлдэг тэд хүүхдээс болж хуримынхаа асуудлыг шийддэггүй. Мэлхийнүүд их төлөвлөгөөтэй учир тохиромжтой нас, санхүүгийн боломжтой үедээ л гэрлэдэг.
Арслан (07.23-08.23): “Хувь тавилан л юм байлгүй дээ” гэж боддог. Тэд найз бүсгүй нь хүүхэдтэй болчихвол хариуцлага хүлээж чаддаг.
Охин (08.24-09.23): Ийм тохиолдолд харьцангуй ханддаг. Хэрэв тэд “Энэ надад таарах бүсгүй мөн” гэж бодсон л бол шууд гэрлэе хэмээн гуйна. Харин зугаацах бодолтой үерхсэн бол тэр шууд зугтдаг.
Жинлүүр (09.24-10.23): Найз бүсгүй нь жирэмсэн гэдгийг мэдэнгүүтээ анд нөхөд дээрээ очиж зөвлөдөг. Эцэст нь хэд хэдэн хувилбар гаргаад найз бүсгүйгээрээ сонгуулна.
Хилэнц (10.24-11.22): Хамгаалалт сайн хийж чадаагүйдээ болон хариуцлага хүлээх болсондоо уурладаг. Гэвч сүүлд нь тайвшраад яаж шийдвэрлэх арга замыг найз бүсгүйтэйгээ зөвлөнө.
Нум (11-23-12.21): Маш хариуцлагатай, санхүүгийн тал дээр ядах чадахаараа тусална. Хариуцлагаа эвтэйхэн зохицуулж чаддаг тэдэнтэй гэрлэнэ гэж бодсоны ч хэрэггүй. Яагаад гэвэл тэр ийм шалтгаанаар гэрлэхийг хүсдэггүй.
Матар (12.22-01.20): Хариуцлага хүлээх дургүй тэд гэрлэхээс өмнө найз бүсгүйгээ жирэмслүүлдэггүй. Хэрвээ үнэхээр тийм зүйл тохиолдвол тэр хариуцлага хүлээнэ. Гэсэн ч үргэлж өөрийгөө бүхний тэргүүнд бодно.
Хумх (01.21-02.19): Хариуцлагаас бултдаг, мөрөөдөмтгий, бодит байдлаас холуур явдаг тэд найз бүсгүйгээ давхар биетэйг мэдэв үү, үгүй юу цэлмэг тэнгэрт аянга цахисан адил санагддаг. Түүний сэтгэл доторх гүнж том гэдэстэй байхыг тэр хүлээж авч чадахгүй.
Загас (02.20-03.20): Уг мэдээг сонсоод “Энэ хүүхэд үнэхээр минийх гэж үү?!” хэмээн эргэцүүлэн бодно. “Тийм ээ, чинийх” гэхэд тэд “Тийм үү? Тэгвэл чи биеэ сайн бодоорой” гэх мэт халуун дулаан үг хэлэх боловч цаанаа эргэлздэг.