Британийн Гоо сайхны мэс засалчдын холбооноос тун сонирхолтой мэдээлэл хийсэн байна. Тус холбооноос 2011-2012 оны ажлаа дүгнэн, тайлагнахад нийт 800 эрэгтэйд хөх томруулах, өргөх хагалгаа хийсэн байжээ. Харин бүсгүйчүүд хөхөндөө мэс хүргэх нь багассан аж.
Эмч нарын хэлж буйгаар, залуус булчингаа хөгжүүлж, биеийн тамираар хичээллэх нь багасч, үүний оронд мэс заслын аргаар хиймэл булчин суулгуулах сонирхолтой болсон байна. Үүнээс гадна, гинакомасти буюу эм даавар ихтэй хөвгүүд төрөх нь олширч, эмэгтэйлэг шинж нь давамгайлах болжээ. Тийм учраас гоо сайхны хагалгаанд орж, эршүүд төрхтэй болдог. Ялангуяа ийм өвчтэй хөвгүүдийн хөх томорч, аарцагны яс нь өргөн болдог аж.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН