Хониныхон бүтээлч зангаараа байр сууриа бэхжүүлнэ Хониныхон энэ сард төлөвлөсөн ажил ихтэй байх нь. Зарим нь аялал зугаалгаар явж, идэвхтэй байхыг хүсч байхад зарим нь үнэтэй зүйлс худалдан авахыг мөрөөднө.
Энэ сард мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн тохиромжтой. Энэ үеэр гадаадын байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөж байсан хониныхонд тун таатай. Аль болох цар хүрээтэй сэтгэ. Яагаад гэвэл бүх зүйл таны гарт орно. Чухал гэрээ хэлэлцээр хийх, гэрээнд гарын үсэг зурахаа арванхоёрдугаар сарын 11-нээс өмнө төлөвлөхийг хичээгээрэй.
Тааламжтай өдрүүд: 5, 6, 9, 20, 24
Таагүй өдрүүд: 3, 10, 14, 21, 31
Хайр дурлал, гэр бүл. Сарын эхний 10 хоногт та аялал, зугаалгаар явснаар шинэ харилцаа тогтоох буюу хуучнаа бэхжүүлж чадна. Өвөрмөц зангийнхаа ачаар бусдыг өөртөө соронзон мэт татна. Эмэгтэй хониныхон арванхоёрдугаар сард удирдагч эрчүүд өөрсдөд нь онцгой хандаж байгааг мэдэрнэ. Удирдлагатайгаа харилцаа тогтоож болох ч цаашдын үр дагаврыг нь сайтар бодох хэрэгтэй.
Гэрийнхэндээ халамж, анхаарал тавь. Тэгвэл тэд ч бас танд тэгж хандана.
Ажил төрөл, санхүүгийн байдал. Ажил төрөл, санхүүгийн байдал тань нэгэн жигд бус байх бололтой. Бүтээлч, зангийнхаа ачаар хониныхон нийгэм дэх байр сууриа бэхжүүлж, чадварлаг болохоо батална. Энэ үеэр аян замд гарахад хүнд байна. Таныг ажлаас халах буюу мөнгө хэтрүүлэн үрсэн, бусдын мөнгийг завшсан хэрэгт буруутгаж болзошгүй. Өөрийн зөв гэдгийг баталж, хүчээ дэмий үрэх хэрэггүй.
Эрүүл мэнд. Хөл тань амархан ядарч, гуя, ууц нуруугаар өвчилж болзошгүй. Ханиад, томуунд дарлуулахгүйн тулд найз нөхөдтэйгөө нийлж, спорт зааланд тоглоорой. Энэ үеэр хониныхон амьсгалын замын дасгал хийхэд тохиромжтой.
Шингэн зүйл аль болох их ууж, хүнд, тослог хоолноос зайлсхий. Жүрж, амтат жүрж, нимбэг зэргийг хэрэглэ. Түүнчлэн сэтгэлээр унахгүй бол бүх зүйл хэвийн байна.
Үхрийнхэн алтан дунджийг баримталбал аз ивээнэ
Оны сүүлийн сар үхрийнхний хувьд гайхамшигтай ид шидийн үе байх болно. Энэ үеэр мөрөөдөл биелж болдог гэдгийг та өөрийн туршлагаараа мэдэрнэ. Харин та азын одоо алдаж хэрхэвч болохгүй. Арванхоёрдугаар сар боломж их тохиох хэрнээ үхрийнхэнд маш их ачаалалтай үе байх болно. Бүх зүйлд та хариуцлага үүрэх хэрэг гарах бололтой. Хортой зуршилтайгаа тэмцэж, хуучны танилуудтайгаа уулзаж, хэдэн жилийн өмнө өгсөн амлалтаа биелүүлэхэд л яг тохирох үе.
Тааламжтай өдрүүд: 7, 12, 15, 23, 26
Таагүй өдрүүд: 3, 10, 14, 21, 24, 31
Хайр дурлал, гэр бүл. Үхрийн үргэлж бүх зүйлд хариуцлагатай ханддаг нь заримдаа хайртад тань чирэгдэл учруулдаг талтай. Үүндээ анхаарвал та хоёрын харилцаа улам дотносно.
Ерөнхийдөө үхрийнхэн ханийнхаа гэр бүлээ удирдаж байгаад, чухал шийдвэр гаргаж буйд итгэх хэрэгтэй. Эв найртай, зөн совинтой байхад бүх зүйл аяндаа бүтнэ. Хэрвээ та ажил дээрээ ч, аминдаа ч алтан дунджийг баримтал. Харин зөрүүдэлбэл гэр бүлийн тань харьцаа нуран унах болно.
Ажил төрөл, санхүүгийн байдал. Энэ сард ажил дээр хуучин зүйлсээ цэгцлэх хэрэг гарна. Та үүнийг тайван бөгөөд ул суурьтай хийх нь чухал. Харин илүү их, чухлыг гаргасан төлөвлөгөөгөө хойшлуулсан нь дээр.
Арванхоёрдугаар сард үхрийнхний хувийн данс зарлага ихтэй байх нь. Сарын дундуур яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал үүснэ.
Эрүүл мэнд. Үхрийнхэн гэмтэл бэртэл авах өндөр магадлалтай тул сонор сэрэмжтэй байгаарай. Сарын эхээр бүү залхуур. Хэрвээ залхуурвал сэтгэл санааны байдал, бие тань амархан муудна. Ханиад томуу, вирусын халдварт өвчнөөс аль болох урьдчилан сэргийлээрэй. Хоолойгоо далайн давстай усаар (аяга усанд цайны нэг халбага давс хийнэ) зайлж, шингэн зүйл ахиу хэрэглэ. Арванхоёрдугаар сард бэлгийн замын өвчин тусч болзошгүй учраас мэргэжилтнүүдэд хандаарай.
Ихрийнхэн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий
Арванхоёрдугаар сард ихрийнхний сэтгэл санаа тун тогтворгүй байх бололтой. Сарын турш ихрийнхэн галт уулын орой дээр сууж байгаа мэт л байна. Гэхдээ ямар ч хүнд үед тайван байхыг хичээ. Тэгж чадвал та аливаа асуудлуудаа шийдвэрлэж чадна. Ялангуяа ихрийнхэнд оны хамгийн сүүлчийн долоо хоногт илүү хүнд байх нь. Энэ үеэр зам тээврийн осолд орж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Тааламжтай өдрүүд: 2, 5, 10, 11, 16, 19, 25, 29
Таагүй өдрүүд: 4, 5, 7, 13, 18, 21, 26, 27
Хайр дурлал, гэр бүл. Цолмон, Ангараг гараг хайр дурлалын асуудлаар ихрийнхэнд энэ сард сюрприз барихаар зэхжээ. Та гайхмаар хүнтэй учирна. Хэрвээ одоогийн тань хүн энэ тодорхойлолтод нийцэхгүй бол амьдралд тань өөр нэгэн хүн орж ирэх бололтой. Харин ихрийнхэн гэр бүлийнхэнтэйгээ зарим үед муудалцаж, заримдаа эвлэрэх хандлагатай байна. Гэр орныхоо удирдагч, чиглүүлэгчийн үүргийг битгий хүлээ. Хүүхдүүдийн хувьд сэтгэлээр унагах, баярлуулах гээд амьдралд тань улам л “амт нэмнэ”.
Ажил төрөл, санхүүгийн байдал. Зорилгодоо хүрэхийн тулд эрсдэлтэй зүйл хийхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ үеэр ихрийнхний санхүүгийн байдал тогтвортой гэж хэлэхэд эрт байна. Зарлага их гарах бөгөөд зарим үед хэмнэхээс өөр аргагүй болно. Сарын сүүлийн 10 хоногт түрийвчинд тань ч ачаалалтай үе байх нь. Ирээдүйд их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа мэт санагдсан ч одоо эрсдэлтэй зүйл хийж болохгүй.
Эрүүл мэнд. Бөөр тань урьдын адил өвдөж, анхаарал халамж шаардана. Танд зөвлөхөд хөндлөнгийн хүмүүст өвчнөө аль болох бага яриарай. Харин та уламжлалт бус аргаар эмчлэх гэж байгаа бол сайн судалж, сонгох нь чухал. Ханиад томуу, вирусын гаралтай өвчнөөс сэргийлэхгүй бол хүндэрч, архаг хэлбэртээ шилжиж мэднэ шүү. Спорт, фитнесээр хичээллэх, гоо сайханд орох, саунд суухад тааламжтай. Ингэснээр та шинэ жилийн баяраар үзэсгэлэнтэй харагдана.
Мэлхийнхний орлого нэмэгдэх ч хэмнэлттэй байгаарай
Хэрэггүй зүйлд сэтгэлээр унаж болохгүй, агшин зуур ч гэсэн аз жаргалыг мэдрээрэй. Маргаан, тендер зэрэгт ялна гэж найдах хэрэггүй. Та шагнал урамшуулал хүртэж магадгүй. Гэхдээ энэ нь тэмцэж олсныхоо төлөө бус, шаргуу ажилласныхаа төлөө авсан шагнал гэдгийг санаарай.
Мэлхийнхэн зөөлөн, аядуу, бусдад сургамжтай байхыг оролдох ч хүмүүс танд итгэхгүй бол бүү гайхаарай. Тэгээд ч та хэлж байгаагаасаа огт өөр үйлдэл гаргах хандлагатай байна. Тиймээс алхам бүрээ хянах хэрэгтэй.
Тааламжтай өдрүүд: 3, 6, 11, 16, 23, 25
Таагүй өдрүүд: 2, 5, 8, 10, 17, 22, 25
Хайр дурлал, гэр бүл. Та хайрттайгаа хэдий бат бэх харилцаатай хос байсан ч энэ сард хайрт тань танд огт өөрөөр хандах бололтой. Мөн өөр хүнд сэтгэл алдрах бололтой. Ийм байдалтайгаар хэр удаан явах нь тодорхойгүй. Харин хайртын тань дуртай найз нөхдийн гэр бүлийн уулзалт л та хоёрын харилцааг эргээд сэргээхэд тус болно. Хэрвээ та ганц бие нэгэн бол шинээр хүнтэй танилцана. Ямар ч тохиолдолд мэлхийнхэн энэ сард яарч болохгүй. Эцэг эх тань өөр хотод амьдардаг бол тэднийгээ заавал эргээрэй.
Ажил төрөл, санхүүгийн байдал. Арванхоёрдугаар сарын байдал мэлхийнхэнд өөртөө илүү итгэлтэй байх боломж олгоно. Одоогийнхоо байдалд дахин дүгнэлт хийж үзээд та ажлаасаа халагдах уу, цаашид ажиллах нөхцөлөө өөрчлөх үү гэдгээ бодно. Өөрөөр хэлбэл, та дарга удирдлагатайгаа ярилцаж, зөрүүдэлж, хэдэрлэхгүй байж чадна гэсэн үг. Цалин тань нэмэгдэж болзошгүй.
Гэхдээ та энэ сард нийтийн эзэмшлийн болон зээлж авсан эд зүйлсэд ариг гамгүй хандаж, төсвөө бодлогогүй зарцуулах хандлагатай.
Түүнчлэн нэмэлт ажил ч гарч ирж магадгүй. Хэсэг хугацааны дараа энэ нь үндсэн ажлын тань нэг хэсэг болно.
Эрүүл мэнд. 2012 оны арванхоёрдугаар сард мэлхийнхний бамбай булчирхай муу ажиллаж болзошгүй. Түүнчлэн энэ сард даарч, хөрсний улмаас бөөр, давсаг тань өвдөж мэднэ. Түүнчлэн ялгаруулах системд алдагдал гарна. Ашиггүй бодис бие махбодод хуримтлагдаж болзошгүй. Энэ сард иллэг, массаж хийлгэж, целлюлит, өөхнөөсөө ангижраарай.
Арслангууд орон гэртээ тав тухтай байдал үүсгэнэ
Арслангуудыг хоёрдмол сар хүлээж байна. Та хэсэг идэвхтэй байснаа зогсонги байдалд орох бололтой. Сарын эхний 10 хоногт арслангууд эргэн тойрноо анхаарч, сонирхох нь нэмэгдэнэ. Энэ үеэр төгс, төгөлдөр харагдах тал дээрээ анхаараарай. Өөдрөг, ямар ч ажилд бүтээлч бай. Түншүүдийн харилцаа тийм ч тааламжтай байхгүй нь. Тэд танаас мэдээллээ нууцалж, шударга бус хандаж болзошгүй. Зөн совиндоо итгэ.
Тааламжтай өдрүүд: 1, 5, 6, 14, 19, 20, 28, 29
Таагүй өдрүүд: 3, 10, 17, 21, 27
Хайр дурлал, гэр бүл. Арванхоёрдугаар сарын эхээр арслангууд урам зоригоор дүүрэн, романтик хандлагатай байна. Энэ мэдрэмжээ хайртдаа гаргаж, илэн далангүй байгаарай. Сарын хоёр дахь 10 хоногт хардалт, ахуйн асуудалтай холбоотой үл ойлголцол бий болж болзошгүй. Энэ мэдрэмжээ өөрчлөх гэж зүтгэсний хэрэггүй. Сарын эцэст үл ойлголцол аажмаар замхарна. Гэр бүлийн амьдрал арслангуудын сэтгэл санааг өргөж, аз, амжилт даллана. Баяр ёслол, элдэв арга хэмжээг гэр бүлийнхээ хүрээнд л хий. Орон гэртээ тав тухтай байдлыг бий болго. Хүүхдүүд тань амжилтаараа баярлуулна. Гэхдээ та тэдний хичээл зүтгэлийг ч үнэлэх хэрэгтэй.
Албан тушаал, санхүүгийн байдал. Дарга удирдлагатайгаа ойлголцох хэрэгтэй. Санаачилгыг гартаа ав. Та ямар ч хүнд байдлаас гарч чадна. Ажил хэдий хүнд, эрсдэлтэй байна, таны ажил хэрэгч чанар илүү тод тусна. Гэхдээ амархан үр дүнд хүрнэ гэж саналтгүй. Албан тушаал өгсөх магадлал одоохондоо хүндрэлтэй байна. Хов жив, элдэв яриа гарч ч болзошгүй. Энэ бүхэн таныг сэтгэл санаагаар унагаж мэднэ. Энэ сард та өмнө нь эхлүүлсэн бүтээлч төслөөсөө орлого олно
Эрүүл мэнд. Арслангууд энэ сард бамбай булчирхайндаа онцгой анхаар. Ядаж хоёр долоо хоног далайн гаралтай хоол хүнс түлхүү хэрэглээрэй. Энэ үеэр арслангууд нойрмог байдалд орж, ямар нэгэн зүйл хийх хүсэлгүй болох бололтой. Спортоор хичээллэх юм уу хобби, сонирхлоороо оролдох хэрэгтэй. Амьсгалын зам, булчингийн систем муудах магадлалтай байна. Битгий даарч хөр. Нийтийн тээврээр явах тоогоо аль болох багасгахыг хичээгээрэй. Арванхоёрдугаар сарын хоёр дахь 10 хоногт эмнэлэгт шинжилгээ өгөх хэрэггүй.
Охиныхон ахуй амьдралаа сайжруулахад анхаар
Охинуудын хувьд арванхоёрдугаар сарын гол зорилт нь ахуй амьдралаа сайжруулах байна. Найдвартай ар тал гэдэг нийгэмд амжилт гаргах баталгаа. Хэрвээ та төлөвлөсөн засвар үйлчилгээгээ хийлгэвэл хүүхдүүд тань баярлана. Гэр орноосоо хэрэггүй зүйлсээ гаргаж хаях хэрэгтэй. Сарын хоёр дахь хагасаас охиныхон бодлогогүй үйлдэл хийхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Тааламжгүй үед бусдад хүйтэн хөндий хандах буюу хошин шогийн мэдрэмжтэй байхад буруудахгүй. Охиныхон оны сүүлчээр дуусгаагүй ажлаа хийгээрэй.
Тааламжтай өдрүүд: 3, 7, 17, 21, 30, 31
Таатай өдрүүд: 2, 6, 12, 19, 20, 24, 29
Хайр дурлал, гэр бүл. Арванхоёрдугаар сард охиныхонд мөнгө амархан орж ирнэ. Хайртай хүн тань үүнд чин сэтгэлээсээ тус хүргэнэ. Түүний анхаарал, халамжийг дээд зэргээр үнэлэх хэрэгтэй. Сарын хоёрдугаар хагаст хайр дурлалын харилцаа тогтвортой байна. Хүүхдүүдээ боловсролтой, хүмүүжилтэй болгоход сэтгэл санаа, эд материалын зарлага их гарна. Хайртай хүүхдэдээ зориулан шинэ, өвөрмөц зүйл бодож олоорой. Түүнчлэн охиныхонд ид шид байдаг гэдэгт итгэх үйл явдал тохионо.
Ажил төрөл, санхүүгийн байдал. Энэ сард охиныхон санаачилгатай байх хэрэгтэй. Тэгвэл таныг азын тэнгэр ивээнэ. Эргэн тойрныхоо хүмүүстээ авьяас чадвар, ямар ч байдлаас гарч чаддаг гэдгээ харуулна. Ийм амжилттай байгаа болохоор охиныхон зорилгодоо тун амархан хүрнэ. Нэмэлт ачааллаас битгий татгалз. Санаачилгатай, бүтээлч байдлынхаа ачаар хүссэн албан тушаалдаа амархан хүрнэ.
Сарын хоёр дахь 10 хоногт мөнгөө хадгалах таатай боломж бүрдэнэ. Баярын арга хэмжээ, төрөл төрөгсөд рүүгээ айлчлахаа энэ сарын сүүлийн 10 хоногт болгож, хойшлуулаарай.
Эрүүл мэнд. Энэ сард охиныхон тулгуур эрхтэн, булчингийн аппаратаа бэхжүүлэх арга хэмжээ авбал үр дүнгээ өгнө. Энэ үеэр иллэг хийлгэх, биеэс хорт бодисоо гадагшлуулах арга хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн цогц шинжилгээ өгвөл үр дүнгээ өгнө.
Амьсгалын замын эрхтэн үрэвсэх хандлагатай байгаа тул хүйтэн газар удаан байж болохгүй. Спортоор хичээллэх буюу гэр орноо цэвэрлэж, хөдөлгөөнтэй бай. Уураг их хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхэд таатай.
Жинлүүрийнхэн ажил дээрээ өсч дэвжинэ
Арванхоёрдугаар сард таны хувьд өөрийгөө таньж мэдэн, ганцаараа байх үе. Нөхцөл байдлын нөлөөгөөр идэвхтэй байдал гаргах хэрэггүй болно. Тиймээс энэ үеэр ямар амжилт гаргасан, цаашид юу хийх ёстойгоо сайтар бодоорой. Хэрвээ та энэ үеэр хариуцлагатай ажил хийж буй бол хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртэж, зорилгодоо хүрч чадна. Ажил мэргэжлийн хувьд өсч дэвжинэ. Харин хэт чөлөөтэй, баяр ёслолын байдалтайгаар энэ сарыг өнгөрөөвөл гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг санаарай.
Сарны хиртэлтийн нөлөөгөөр энэ сарын 18-24-нд чухал хэлэлцээр хийх, гадаадын түнштэй гэрээ хэлэлцээр байгуулахаас зайлсхийгээрэй. Жинлүүрүүд холын аянд гарах хэрэггүй.
Тааламжтай өдрүүд: 5, 10, 11, 19, 24, 25
Таагүй өдрүүд: 4, 7, 14, 21, 26, 31
Хайр дурлал, гэр бүл. Жинлүүрүүд хайр дурлалын харилцаагаа тогтвортой, нэгэн хэвийн байлгаж чадна. Гэр бүлийн тав тухтай орчноо бүрдүүлэхэд ч сайхан үе. Орон гэртээ их хэмжээний мөнгө зарахаас битгий санаа зов. Төсөв тань эргээд сэргэнэ. Сарын сүүлчээр жинлүүрүүд үүрэг хариуцлагаа хуваарилах асуудлаар зөрчилдөж болзошгүй. Жижигхэн зүйлд өөрийнхөө байр сууриа хамгаалан зөрүүдлэх хэрэггүй. Хүүхдүүд тань театр, кинонд явж, сайхан газруудаар аялахад маш их баярлана. Баярын ширээ энэ онд онцгой тансаг байх нь.
Албан тушаал, санхүүгийн байдал. Өөрчлөлтөөс бүү ай. Зөвхөн урагшаа хар. Арванхоёрдугаар сар жинлүүрүүдийн хувьд удирдлагуудтайгаа ойлголцоход тун тааламжтай үе. Албаны төсөл, төлөвлөгөөгөө зоригтойхон барьж ав. Та ийм төсөл барьж авснаар рейтинг тань өсч, орлого тань нэмэгдэх бололтой.
Харин сарын сүүлээр жинлүүрүүдийн түрийвч зузаарна. Түүнчлэн шинэ жилээр таныг өчнөөн сюрприз хүлээж байна. Сарын сүүлийн 10 хоногт хэлж буй үгээ цэнэ. Ялангуяа хамт олны үдэшлэг, арга хэмжээнд орох үедээ үүндээ анхаараарай. Орон гэрийн ажил жинлүүрүүдээс онцгой анхаарал шаардана.
Эрүүл мэнд. Энэ сард жинлүүрүүд ходоод гэдэсний замын үйл ажиллагаандаа сайтар анхаарах хэрэгтэй. Хоол хүнснийхээ тослогийг багасгаж, хуурсан, хайрсан, хурц хоол хүнс хэрэглэхээс татгалз. Энэ үеэр бага зэрэг өлсөхөд ашигтай. Цээжээр өвдөж, хөндүүрлэж болзошгүй тул даарч хөрөхөөс сэргийлэх хэрэгтэй. Даралт ихтэй, илүүдэл жинд нэрвэгдсэн бол даралтаа тогтмол хяна. Түүнчлэн эмчийн зөвлөснөөр ажил хөдөлмөрийн дэглэмээ хянах нь чухал.
Хилэнцүүд мэргэжлээ дээшлүүлэх шаардлагатай
Арванхоёрдугаар сард хилэнцүүд нөлөө бүхий эртний танилаараа дамжуулан, амжилтад хүрч чадна. Ажил дээр сарын сүүлчээр давуу талаа гаргаж ирэх хэрэгтэй. Тэгснээр удирдлагууд тань дараачийн албан тушаалд өрсөлдүүлэх боломжтой болно.
Өөрийгөө реалист үзэлтэй болгож хүмүүжүүл. Хий хоосон яриа, мөрөөдлөөр цагийг бүү алд. Амьдралын туршлага, таньж мэддэг хүмүүсийнхээ зөвлөгөөг түш. Тэгж чадвал таныг амжилт хүлээж байна.
Сарын эхний 10 хоногийн сүүлчээр хилэнцүүд сэтгэл хөдлөлөө хянаж, хэлж буй үгээ цэнэ. Зул сарын үеэр хилэнцүүд өчүүхэн хугацаанд олон асуудлаа шийдвэрлэж чадна.
Тааламжтай өдрүүд: 7, 12, 21, 22, 26, 27
Таагүй өдрүүд: 1, 6, 10, 17, 24, 28
Хайр дурлал, гэр бүл. Арванхоёрдугаар сарын нөхцөл байдал хилэнцүүдийг хувийн ажлаа амжуулж, бүх зүйлээ эмх цэгцтэй болгоход тус болно. Ажил их байсан ч хувийн амьдралдаа заавал цаг гаргаарай. Хайртай хүндээ зориулан цэцэг худалдан авч, магтаал хэлэх хэрэггүй. Хуучныхаа сайхан дурсамжийг сэргээн бодоход л хангалттай.
Сарын дундуур тохиох санхүүгийн хүндрэл нь хилэнцүүдэд орон гэртээ таагүй уур амьсгал бүрдүүлэхэд нөлөөлнө. Хүүхдүүдтэйгээ улам дотно бай. Сарын гурав дахь 10 хоногт хилэнцүүд бүтээлч амжилт гаргасандаа баярлана.
Ажил төрөл, санхүүгийн байдал. Оны эцсээр хилэнцүүд ажил дээрээ хэнээр ч орлуулшгүй нэгэн байж чадна. Та байнга л шинийг санаачилж, ажил албаа нэр төртэй гүйцэтгэдэг. Харин энэ сард ажлын төлөвлөгөөгөө эрс өөрчлөх шаардлага гарах нь. Үүнээс гадна мэргэжлээ дээшлүүлэх, сайтар хөдөлмөрлөх шаардлагатай.
Энэ сард хилэнцүүдийг санхүүгийн байдал зовоохгүй. Ажлын бүтээмж нэмэгдэж, амжилт гаргаснаар шагнал урамшуулал ч хүртэнэ. Худалдааны салбарт тэргүүн зэргийн санаа гаргаж, шинэ схем боловсруулснаар өрсөлдөгчдөө ялан дийлж чадна. Сарын эхний хагаст гадны түнштэй хамтран ажиллах сайхан болож тохионо.
Эрүүл мэнд. Арванхоёрдугаар сард хилэнцүүд ойрын аялалд болгоомжтой хандах хэрэгтэй. Гараа гэмтээхээс сэргийл. Түүнчлэн уушги тань өвдөх магадлал өндөр байна. Ханиад хүрвэл архагшуулж болохгүй. Эмчийн зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй.
Түүнчлэн мэдрэлийн системдээ анхаарч, фосфор, кальциар баялаг аарц, загас, далайн байцаа зэргийг хэрэглээрэй. Ядаргаанд орохгүйн тулд ажлын дараа гэр орноо цэвэрлэх гэсний хэрэггүй.
Нумынхан хайртдаа халамж, хайраа мэдрүүлээрэй
Энэ сард нумууд удаан хугацааны турш үргэлжилсэн ажилдаа эцсийн цэгийг нь тавих хэрэгтэй. Хамт олны төсөл хөтөлбөрт бүү оролц. Түүнчлэн өндөр дээд албан тушаалын хүмүүстэй харьцахаас зайлсхийгээрэй.
Орон гэрийнхээ өдөр тутмын ажлыг сайн хий. Зарим шинэчилмээр зүйл байвал цаг бүрт нь шинэчилж бай.
Ажил дээр саад гарснаас болж бие сэтгэлээрээ ядрах магадлалтай байна. Та эрч хүчээ авахын тулд ажлын дараа заавал амарч байгаарай.
Тааламжтай өдрүүд: 1, 3, 11, 16, 21, 24
Таагүй өдрүүд: 5, 13, 14, 19, 20, 28
Хайр дурлал, гэр бүл. Энэ сард хайртай хүнтэйгээ харилцан ойлголцох сайхан үе. Гэвч сарын дундуур та адал явдал руу тэмүүлж, баруун зүүнгүй аальгүйтэх бололтой. Энэ үеэр цорын ганц хайраа бүү март. Түүнд яг одоо халамж, хайр бусад үеэс ч илүү чухал байна. Тиймээс түүнийгээ магтаж урамшуулан, хийж буй ажилд нь оролцох хэрэгтэй.
Хайртыгаа урамшуулахын хажуугаар янз бүрийн сэдвээр ярилцаж, сэтгэгдлээ хуваалцаарай. Хэчнээн ядарч, цуцсан ч хайртыгаа хүндэтгэж, эв найртай харьцах нь чухал.
Сарын гурав дахь 10 хоногт хүүхдүүд тань амжилтаараа баярлуулах нь. Тэдэндээ анхаарлаа хандуулаарай.
Ажил төрөл, санхүүгийн байдал. Түр зуурын хүндрэл таныг гайхширалд оруулна. Яагаад гэвэл та өмнө нь бүх зүйлд үргэлж ялагч болж гарч ирдэг байсан шүү дээ. Тиймээс шинэ ажил эхлэхээ түр азна.
Ямар нэгэн зүйл бүтэлгүйтвэл сэтгэлээр бүү уна. Түүнчлэн ядарвал хөдөлмөрийн тань бүтээмжид муугаар нөлөөлнө. Тиймээс спортоор тогтмол хичээллэх хэрэгтэй. Ялангуяа сарын дундуур ажил дээр хүндхэн нөхцөл байдал үүсч, тэвчээртэй байх хэрэг гарна.
Зөн совиндоо итгэж, яаж ажиллахаа заалгаарай.
Дарга удирдлагууд тань таныг яаж ажиллаж байгааг маш ихээр сонирхоно. Энэ үеэр ажилдаа аль болох хариуцлагатай хандах нь чухал.
Эрүүл мэнд. Эрч хүч багасч, дархлаа тань суларч болзошгүй. Тиймээс эмчид заавал үзүүлээрэй. Дархлаагаа сайжруулахын тулд аминдэм сайн хэрэглэ.
Түүнчлэн дасгал хөдөлгөөн, усан эмчилгээ хийлгэхэд ч ашигтай. Бассейнд сэлснээр бие тань амарч, саун сэргэхэд тань тусална. Бөөрөндөө хэт ачаалал өгч болохгүй. Илүүдэл жинтэйгээ тэмцэхэд бүх хүчээ дайчил.
Матрынхан өөртөө цаг сайн гарга
Матрынханд онцгой үйл явдал болохгүй сар. Энэ сард таны төрсөн өдөр, шинэ оны баяр тохиодог шүү дээ. Тиймээс өнгөрсөн жилийнхээ үр дүнг нягталж, төлөвлөсөн ажлаа дуусгаарай.
Эрч хүчээ дэмий зүйлд зарахгүйн тулд хүмүүстэй уулзахаа багасга. Ядрахаас зайлсхийж, өөртөө цаг сайн гарга.
Сарын сүүлийн 10 хоногт өөдрөг, эрч хүчтэй байдал тань нэмэгдэнэ. Энэ үеэр шинээр хүнтэй танилцах бололтой.
Тааламжтай өдрүүд: 2, 3, 5, 10, 12, 17, 25, 26, 29, 30
Таагүй өдрүүд: 1, 8, 15, 20, 21, 27, 28
Хайр дурлал, гэр бүл. Цолмон гарагийн нөлөөгөөр матрынхны хувийн амьдрал тун таатай байна. Харин зүрх сэтгэлээ хэн нэгэнд өгөөгүй матрынхныг хайрын бурхан ивээж, шинэ жилийн бэлгээ барих бололтой.
Энэ дашрамд бэлгийн талаар ярьсан нь дээр байх. Бэлэг заавал ашигтай байх албагүй, хамгийн гол нь сэтгэл шингэсэн байх ёстой гэж үзвэл хайрттайгаа хамт дэлгүүр хэсэнгээ юунд дурлаж байгааг нь анзаараарай. Сар хиртэх үеэр ахуйн хэрэгслүүддээ болон бага насны хүүхдүүддээ анхааралтай хандах хэрэгтэй.
Ажил төрөл, санхүүгийн байдал. Оны сүүлчээр бүгд баярын уур амьсгалтай байхад матрынхан л ганцаараа ажлаа амжилттай хийж чадна.
Магадгүй та шинэ онд албан тушаал ахих өндөр магадлалтай. Ер нь дарга болохыг мөрөөддөггүй матрынхан гэж байдаггүй.
Санхүүгийн байдалд тань од гийхгүй нь бололотой. Тиймээс тооцоотой байхаас өөр аргагүй. Түүнчлэн сарын хоёр дахь хагаст матрынхан худалдаа хийх, санхүүгийн элдэв асуудалд орооцолдох хэрэггүй.
Эрүүл мэнд. Энэ сард та сэтгэл санаагаар ойр ойрхон унах бололтой. Үүнээс зайлсхийх хамгийн сайхан арга бол нойр юм. Фитнесээр хичээллэж, саунд сууж, гоо сайханд ороход тохиромжтой.
Гэхдээ арьсан дээрээ туршилт хийж огт болохгүй. Эрэгтэй матрынхан бэлгийн амьдралдаа онцгой анхаар. Тогтмол секс хийх нь биеийн байдалд тань сайнаар нөлөөлнө.
Хумхынхан спиртийн төрлийн ундаа бага хэрэглээрэй
Өвлийн энэ сар бол таны хувьд тун тааламжтай үе. Амьдралд тань өөрчлөлтийн салхи сэвэлзэх бөгөөд та ч түүнд баяртай байна. Шинээр хүнтэй танилцаж, сайхан мэдээ дуулна. Энэ үеэр хүмүүстэй харилцах нь юунаас ч чухал. Тиймээс өөрийгөө найдвартай хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. Арванхоёрдугаар сард хумхынхан хэтэрхий их зүйл рүү зоригтойхон тэмүүлж мэднэ. Арга хэмжээ, үдэшлэг тасрахгүй үргэлжлэх бөгөөд энд та чухал үүрэг гүйцэтгэнэ.
Тааламжтай өдрүүд: 1, 2, 4, 10, 15, 18, 28, 29, 31
Таагүй өдрүүд: 6, 13, 19, 20, 21, 27, 30
Хайр дурлал, гэр бүл. Сайхан мэдрэмж амсмаар байна уу. Тэгвэл санаачилгатай байж, туршилт хийж үз. Арванхоёрдугаар сар хумхынхны хувьд харилцаагаа бэхжүүлэх, шинэ мэдрэмж амсах үе байна.
Хүүхдүүд тань сюрприз барих бөгөөд ам бүлийнхээ тоог нэмэх асуудал гарна. Төрөл төрөгсөдтэйгөө харьцах харилцааны хувьд үнэхээр гайхалтай үе иржээ.
Ажил төрөл, санхүүгийн байдал. Та шинэ төлөвлөгөө, санаагаар дүүрэн байна уу. Тэгвэл урагшаа. Авьяас чадвараа гаргавал дарга удирдлага тань заавал үнэлнэ. Санхүүгийн хувьд эрсдэлээс зайлсхийж, амархан олз болох зүйлд сэжигтэй хандах нь чухал.
Мөнгө төгрөгийн асуудал шийдэхэд төвөгтэй байна. Сарын хоёр дахь хагаст санхүүгийн чухал асуудал шийдвэрлэхээс зайлсхийгээрэй. Түүнчлэн өр, зээл тавьж болохгүй. Хумхууд баярын өмнөхөн дэлгүүр хэсч, материаллаг байдлаа тооцолгүйгээр их зүйл авах магадлалтай. Тиймээс төлөвлөж байж гэрээс гарахыг зөвлөж байна.
Эрүүл мэнд. Элэгний үйл ажиллагаа тань алдагдаж болзошгүй. Тиймээс энэ эрхтэндээ ачаалал өгөхгүйг хичээгээрэй. Энэ нь баярын үеэр инээдтэй санагдаж болох юм. Энэ үеэр эрүүлжиж, залуужуулах элдэв арга хэрэглэхэд тааламжтай.
Хэрвээ та өвчнөө эмчлүүлэх жор, арга хайж байсан бол хэрэгтэй мэдээллээ энэ сард л олж авна. Сар хиртэх үеэр эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд эмэгтэй хумхууд өртөж болзошгүй. Сарын сүүлийн 10 хоногт цөс өвдөж болзошгүй.
Загаснууд олсноосоо ихийг зарлагадаж болохгүй
Арванхоёрдугаар сард загаснууд хүрсэн байр сууриа хадгалж чадна. Хамгийн гол нь, өөртөө болон үүрэгт ажилдаа үнэнч байх хэрэгтэй. Сар хиртэх үеэр загаснууд хүнд ажил төлөвлөж болохгүй. Сарын сүүлийн долоо хоногт загаснуудад ид шид бий болно. Хувь заяа танд тааламжтай сюрприз барьж буй бөгөөд амьдралд тань их зүйлийг өгнө. Тиймээс зоригтойхон мөрөөд.
Тааламжтай өдрүүд: 3, 4, 8, 9, 12, 17, 25, 30
Таагүй өдрүүд: 1, 6, 10, 14, 15, 20, 21, 26
Хайр дурлал, гэр бүл. Арванхоёрдугаар сард загаснуудыг хайр дурлал хүлээж байна. Шинэ, эсвэл хуучин бай, хамаагүй, ойрын үед та хайр дурлалын сайхан амьдралыг мэдэрнэ. Загаснууд эсрэг хүйсийнхээ соронзон мэт татах нь ээ. Ойр дотныхонтойгоо харьцах хандлагын хувьд загаснуудад огт бодож байгаагүй, гайхалтай зүйл тохионо.
Сарын сүүлчийн өдрүүдэд загаснууд хайртай хүнтэйгээ харилцаагаа сайжруулж чадна. Хүүхдүүд тань гаргасан амжилтаараа баярлуулах бөгөөд үүнээс болж гэртээ хийсэн гэмээ цайруулах бололтой. Загаснууд шинэ оны баяраар найз нөхөд, ойр дотныхон нь юу бэлэглэхийг дор нь тааварлана.
Ажил төрөл, санхүүгийн байдал. Арванхоёрдугаар сарын хэмнэл ёсоор загаснууд ажил дээрээ хүчтэй, идэвх зүтгэлтэй байх шаардлагатай болно. Энэ нь танд баяр баясгалан, үүрэг хариуцлагыг давхар авч ирнэ. Хийж бүтээсэн ажилдаа дүн гаргаж, өөрийн болон бусдын хийсэн алдааг цэгнэх үе. Хэнд ч муу санах хэрэггүй, өгөөмөр байх нь чухал. Санхүүгийн байдлыг тань харвал энэ сард аль болох хяналттай байх хэрэгтэй. Олсноосоо ихийг зарахгүйг хичээх хэрэгтэй.
Эрүүл мэнд. Амьдралын түргэн хэмнэлээс болж загаснууд маш их ядрах бололтой. Тиймээс шинэ жилийн арга хэмжээнээс зайлсхийж, хангалттай амарч авах хэрэгтэй.
Сэтгэл өөдрөг байвал эрүүл байхын үндэс. Энэ үеэр кальци ихээр агуулсан хүнс хэрэглэ. Ер нь ясны системдээ анхаарахад гэмгүй. Элэгний тань үйл ажиллагаа алдагдаж болзошгүй тул баярын үеэр архи бага хэрэглээрэй.