Одоогоос долоон жилийн өмнө буюу 2005 оны хоёрдугаар сарын 20-нд гэрээсээ гараад явсан 16 настай охин үхсэн, амьд нь мэдэгдэхгүй алга болсон аймшигт хэрэг гарсан. Тухайн үедээ охины ээж, аав хууль хяналтын байгууллагаас эхлээд хувиараа хүртэл хайсан ч тусыг эс олсон. Цогцос нь олдоогүй болохоос биш охиноо аль эрт үхсэн гэж бодож байсан ч охин нь гурван жилийн дараа биеэ үнэлэгч болчихсон гараад иржээ.
Тодруулбал, гурван жилийн дотор биеэ үнэлж байгаад долоон удаа баригдаж, Нийслэлийн цагдаагийн газрын дэргэдэх Хүүхдийн хаяг тогтоох төвд ирээд байхад нь ээж, аав нь олж авсан байна. Тухайн үед эцэг, эх нь охинтойгоо уулзсандаа баярлаж, биеэ үнэлэгч болсон ч хамаагүй хэмээн амьд байгаа охиноо харж баярлаж байсан ч охин нь жилийн дараа дахин алга болжээ. Эцэг, эхтэйгээ уулзах үедээ охин нь таван сартай жирэмсэн болсон байжээ. Ийнхүү эцэг, эх нь охиноо гэртээ аваачсан ч охин нь хүүхдээ төрүүлээд, гурван сар ч бололгүй алга болсон нь энэ гэр бүлийг дахин түгшүүрт оруулсан байна.
Гэхдээ энэ удаа тэд охиноо гурван жил биш 13 хоногийн дараа Баянзүрх дүүргийн нутаг Дарь-Эхээс дээш өгсөөд Бэлх, Сэлх гэх хоёр газрын дунд хэсэг хүмүүс охиныг нь хүчээр биеийг нь үнэлүүлж байхад нь олж авчээ. Тухайн үед хууль хяналтын байгууллагад хандсан байна. Цагдаагийнхан энэ хэрэгт холбоотой гэгдэх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Гэтэл өдийг хүртэл энэ хэрэг шийдэгдээгүйгээр барахгүй хэрэгсэхгүй болчихсон явж байна. Хүний амьдралаар тоглож, амьд баримт нүдэн дээр нь байсаар байтал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг хаах болсон нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх болсон шалтгаан нь тухайн үед хохирогч охинтой хамт байсан хоёр охин нас барсан явдал юм. Гэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүн болж, энэ хэргийг эцэслэн шийдэх ёстой гол хүмүүс нь нас барчихсан байтал тэдний тухай хавтаст хэрэгт нэг ч дурьдаагүй аж. Нэг охиныг нь нас барсан, биеэ үнэлэгч байсан гэхээс өөр зүйл бичээгүй байжээ. Харин албан бус эх сурвалжаас охидын үхлийн шалтгааныг тодруулахад нэг нь хүнд зодуулж нас барсан хэмээн хэлсэн юм. Гэхдээ энэ хоёр охин байхгүй ч гэсэн тэдний үхлийн шалтгаан, үнэхээр өөрсдөө биеэ үнэлж байсан уу, ар гэрийн байдал зэрэг олон асуудлыг судалж үзэх л ёстой байсан.
Гэвч цагдаагийн байгууллага тэр дундаа энэ хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагчдад тийм овсгоо, ухаан байсангүй гээд хэлчихэд хатуудахгүй биз. Магадгүй тэд хүсээгүй байх. Учир нь тэд биеэ үнэлэгч гэж дорд харьцаж байсан хүүхнүүдээ “авдаг” байсан явдал юм. Магадгүй тэд ийм зүйл хийдэг байсан болохоор биеэ үнэлэгчтэй холбоотой хэргийг шалгахдаа хүний наймаа байсан уу, хүчээр биеийг нь үнэлүүлж байна уу гэдгийг сонирхохоос илүүтэй биеэ үнэлж байгаа хүн гэр бүлийн байдлаас болж, гэрээсээ дайжин биеэ үнэлсэн хэмээн батлахыг оролддог явдал юм. Цагдаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд УЕПГ шалгах ёстой байдаг. Үүний дагуу хохирогч охины өмгөөлөгч УЕПГ-т шалгуулахаар хэд хэдэн удаа хандаж байсан ч олон жилийн өмнө болсон хэрэг, тухайн үед ажиллаж байсан цагдаа нар хаана юу хийж байгааг мэдэхгүй хэмээн шалгахаас татгалздаг байна. Гэхдээ үнэхээр энэ хэргийг илрүүлэх, цагдаа энэ хэрэгт Гэтэл өдийг хүртэл энэ хэрэг шийдэгдээгүйгээр барахгүй хэрэгсэхгүй болчихсон явж байна. Хүний амьдралаар тоглож, амьд баримт нүдэн дээр нь байсаар байтал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг хаах болсон нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх болсон шалтгаан нь тухайн үед хохирогч охинтой хамт байсан хоёр охин нас барсан явдал юм. Гэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүн болж, энэ хэргийг эцэслэн шийдэх ёстой гол хүмүүс нь нас барчихсан байтал тэдний тухай хавтаст хэрэгт нэг ч дурьдаагүй аж.
Нэг охиныг нь нас барсан, биеэ үнэлэгч байсан гэхээс өөр зүйл бичээгүй байжээ. Харин албан бус эх сурвалжаас охидын үхлийн шалтгааныг тодруулахад нэг нь хүнд зодуулж нас барсан хэмээн хэлсэн юм. Гэхдээ энэ хоёр охин байхгүй ч гэсэн тэдний үхлийн шалтгаан, үнэхээр өөрсдөө биеэ үнэлж байсан уу, ар гэрийн байдал зэрэг олон асуудлыг судалж үзэх л ёстой байсан. Гэвч цагдаагийн байгууллага тэр дундаа энэ хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагчдад тийм овсгоо, ухаан байсангүй гээд хэлчихэд хатуудахгүй биз. Магадгүй тэд хүсээгүй байх. Учир нь тэд биеэ үнэлэгч гэж дорд харьцаж байсан хүүхнүүдээ “авдаг” байсан явдал юм.
Магадгүй тэд ийм зүйл хийдэг байсан болохоор биеэ үнэлэгчтэй холбоотой хэргийг шалгахдаа хүний наймаа байсан уу, хүчээр биеийг нь үнэлүүлж байна уу гэдгийг сонирхохоос илүүтэй биеэ үнэлж байгаа хүн гэр бүлийн байдлаас болж, гэрээсээ дайжин биеэ үнэлсэн хэмээн батлахыг оролддог явдал юм. Цагдаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд УЕПГ шалгах ёстой байдаг. Үүний дагуу хохирогч охины өмгөөлөгч УЕПГ-т шалгуулахаар хэд хэдэн удаа хандаж байсан ч олон жилийн өмнө болсон хэрэг, тухайн үед ажиллаж байсан цагдаа нар хаана юу хийж байгааг мэдэхгүй хэмээн шалгахаас татгалздаг байна. Гэхдээ үнэхээр энэ хэргийг илрүүлэх, цагдаа энэ хэрэгт холбоогүй гэдгийг батлах байсан бол хууль хяналтын байгууллага тэр дундаа цагдаагийн албан хаагч байсан хүнийг хаанаас ч олж болно. Ер нь энэ хэргийг харахад хууль хяналтын байгууллагынхан дэндүү хайнга, идэвхгүй ажилласан гэдэг нь харагдаж байгаа юм. Хохирогч охиныг биеэ үнэлсэн хэмээн 7-30 хоног хориод гаргахад түүнийг гэрт нь хүргэж өгөх, эсвэл ямар нэгэн хүнд хүлээлгэж өгөх тал дээр анхаарал тавьдаггүй байжээ.
Охин түр хорихоос суллагдахад биеийг нь үнэлүүлж байсан нөхдүүд ирээд л авдаг байжээ. Энэ мэт хууль хяналтын байгууллага гэмт хэргийг мэдсэн ч мэдээгүй юм шиг явсаар гурван жилийг ардаа орхижээ. Анх энэ хэрэгт эрүү үүсгэн хүний наймаа хэмээн УМБГ-т шалгаж байсан ч зүйл заалт нь өөрчлөгдсөн байна. Тодруулбал, хүний наймаа биш өөрийн дураар биеэ үнэлсэн гэж үзэн дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Уг нь 16 настай охиныг хулгайлж, хүчээр биеийг нь үнэлүүлсэн гэдэг нь тодоос тод байсаар байтал өөрийн дураар биеэ үнэлсэн хэмээн үзсэн нь хачирхалтай. Түүгээр ч үл барам биеийг нь үнэлүүлсэн ч ашиг олоогүй гэх үндэслэлээр хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Биеийг нь үнэлүүлж байгаа хүмүүс идэж ууж, өмсч зүүж байгаа л бол ашиг олж байна гэсэн үг биш гэж үү.
Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлүүдийн нэг хэсэг нь энэ. Тухайн үед энэ хэргийн гол эзэн нь Алтанзул гэх эмэгтэй байжээ. Түүний оршин суудаг Баянзүрх дүүргийн нэгэн хорооны хэсгийн төлөөлөгч Алтанзулыг охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан гэдгийг мэддэг байжээ. Анх энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхлэхэд хэсгийн төлөөлөгч ирж мэдүүлэг өгч байсан байна. Тэрбээр “Тухайн үед Алтанзулынд Б гэх эмэгтэй огт харагддаггүй байсан. Тийм учраас энэ хэргийг хэсэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн мэдүүлэг бичиж өгчээ. Цаг хугацаа өнгөрч мэдүүлэг өгч байсан хэсгийн төлөөлөгч Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч болсон байна. Түүгээр ч үл барам мэдүүлэг өгч байсан хэргээ өөрөө мөрдөх болжээ. Ингээд төд удалгүй энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин хохирогчийн өмгөөлөгч Б.Арвинтариа хэргийг дахин сэргээх талаар УЕПГ-ын Барамсай прокурорт хандаж, дахин сэргээхээр болжээ. Гэвч энэ хэрэг дахин хэрэгсэхгүй болсон. Гэхдээ хохирогчийн өмгөөлөгч дахин Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэргийг сэргээлгэх талаар өргөдөл өгчээ. Хэрвээ гаргасан шийдвэр хэвээр үлдвэл Нийслэлийн прокурор хянаад дараа нь УЕПГ-т хандах юм.
Ингэснээр хэргийг хаах эсвэл сэргээх асуудлыг шийдэх юм. Гэхдээ энэ хэрэгт цагдаа нар идэвх чармайлт гаргаад ажиллачихсан бол аль эрт шийдэгдэх байсан. Магадгүй энэ хэрэгт цагдаа нар холбоотой учраас хэд хэдэн удаа хэрэгсэхгүй болгосон ч байж болох юм. Мөн хохирогч охинд зугтах боломж олон байсан ч тэр зугтаагүй. Тийм учраас энэ охин өөрийн дураар биеэ үнэлж байсан гэж үзсэн юм. Хохирогч охиныг тамлан зовоож, яргалж, гэр бүлийг нь хүйс тэмтэрнэ хэмээн сүрдүүлж байхад хэн ч хөдөлж чадахгүй нь мэдээж. Одоо энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дөрвөн удаа мөрдөн байцаагч нь солигдсон энэ хэргийг хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн мөрдөн байцаагч н.Отгонбаатар гэх мөрдөгч хэрэгсэхгүй болгосон байна. Энэ мэт хэргийг хэрэгсэхгүй болгох шалтгаан цагдаагийнханд их. Харин хэргийн гол эзэн болсон Алтанзул гэх эмэгтэйг цагдан хорьж, байцааж байжээ. Гэхдээ одоо түүнийг гадуур байцааж байгаа аж.
Алтанзул гэгч нь гэмт хэрэг үйлддэг байсан өөрийн хүү нь нас барснаас хойш архинд орж, гудамжинд гарсан байна. Харин хохирогч охины хувьд одоо гэртээ байгаа юм байна. Тэрбээр ажил хийхээр шулуудаж, сургалт дамжаанд суусан ч түүний өмнөх амьдрал ажил хийхэд нь саад болдог байна. Харин хүүгийн эцэг гэгдэх Улаанбаатар зочид буудал, МУБИС-иас хүүхэн зуучилдаг байсан залуу хаана, юу хийж яваа нь мэдэгдэхгүй байгаа юм. Ямартай ч сүүлийн үед Монгол Улсад хүчингийн, хүний наймааны гэх тодотголтой хэргүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Гэхдээ хэрэг хаашаа, ямар байдлаар шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй үлддэг. Хүний наймааны хохирогч болж, хүчирхийлэлд өртсөн хүний гэр бүл тэр чигтээ сүйрэлд хүрдэг. Учир нь охиноо олж авсан эцэг, эх дахин тэр хүмүүстэй учируулахгүйн тулд тал бүрээр нууж явсаар хамаг амьдрал нь орвонгоороо эргэдэг. Ингэж явсан ч үр дүнд хүрдэггүй тохиолдол олон бий. Магадгүй дахин тэр охин алга боллоо гэхэд түүнийг л буруутгадаг. Хүний эрхшээлд орчихсон, хүчиндүүлж зодуулж яргалуулсан, сүрдүүлэгт өртсөн хүн тэдний үгийг дагахаас өөр арга байхгүй. Тиймээс хууль хяналтын байгууллагууд эл хэргийн хохирогчдын төлөө ажиллаж, хазайсан дээр нь түлхэхгүй, хэрэг ямар байдлаар шийдэгдсэнийг олон нийтэд ил тод мэдээлдэг байвал ийм хэрэг үйлдэгдэхгүй байж болох юм.
Г.Түмэнтогос