Саяхан NASA өөрийн Youtube суваг дээр “Өчигдөр яагаад Дэлхий сүйрээгүй вэ” гэсэн нэртэй видео бичлэгээ тавьсан нь үзэгчдийн дунд бөөн асуултууд үүсгэсэн байна. Уг бичлэгээ 12 сарын 22-нд үзүүлэхээр бэлдсэн боловч 12 сарын 21-ний өдөр ойртох тусам хүмүүсийн дунд утга учиргүй айдас нэмэгдэн, элдэв цуу яриа дэгдээд байгаа тул шинжлэх ухааны үндэслэлтэй бичлэгээ үзүүлэн тайвшруулахаас өөр аргагүйд хүрсэн аж.