Шинэ жилийн баярыг шинэ жилийн киногүйгээр төсөөлөх аргагүй. Зул сар, шинэ жилийн тухай олон сайхан киног бид дахин дахин үзсэн ч уйддаггүй. Тэгвэл энэ жилийн шинэ жилээр гарах шинэ киноны зурагнуудаас хүргэж байна. Танд таалагдвал эдгээр кинонуудаас үзэж, шинэ оноо угтаарай.
- New Year’s Eve. Зул сарын үдэш Нью-Йоркийн хүмүүсийн амьдрал, тэдэнд зул сар хэрхэн нөлөөлж байгааг харуулна. Хүн бүрийн амьдралыг, баяр хөөрийг хуваалцсан, шинэ жил тэдэнд ямар онцгой зүйл бэлэглэхийг сонирхоорой.
- The Santa Clause. Хүүхдүүдэд бэлэг тарааж, баяр хөөр бэлэглэдэг Санта гэнэт аавын дүрд орлон тоглох хэрэгтэй болно. Энэ нь мэдээж түүнд Сантагийн ажлаас хэцүү байх болно. Түүний төсөөлж байснаас хүнд, ээдрээтэй адал явдлыг хамтдаа туулаарай.
- CHRISTMAS AT CASTLEBURY HALL Дьюк өөрийн ач охин болон тэдний залуухан авга Жульес нарыг амралтын өдрүүдээр шилтгээнээсээ холдуулах төлөвлөгөө зохиодог. Харин Жульесийн хувьд, тэрээр Зул сарын шидэт үлгэрийн дагинад итгэдэг нэгэн. Тэдний төлөвлөгөө хэрхэн үргэлжлэх бол.
- Under the Mistletoe Ганц бие ээж болох Сьюзан Жайме, Рэй, Ньюмэн хөвгүүдтэйгээ амьдардаг бөгөөд тэднийгээ л нэн тэргүүнд тавьж өөрийгөө гаргуунд нь орхидог нэгэн. Түүний сахилгагүй хүү нь радиогийн болзооны нэвтрүүлэг рүү утасдаснаар, Сьюзаны бүх зүйл өөрчлөгддөг. Сьюзан болзооны цасан шуурганд өртөж, халуухан үнсэлт, хайр дурлалын ээдрээгээр дүүрэн галзуу Зул сарыг угтаж, амьдралд нь эрс өөрчлөлт бий болдог.
Мэдээг бэлтгэсэн : Д.Отгонсүрэн/TV5/