Охидууд хөхөө ургаж эхэлсэн цагаасаа эхлэн хөхнийхөө талаар санаа зовж, анхаарал тавьж байх хэрэгтэй. Нэгэнт хөх ургасан бол шүршүүрт буюу усанд орсныхоо дараа цээжээ хүйтэн усаар булхаж заншвал зүгээр. Амжихгүй үедээ ядаж өглөө болгон цээжин биеэ угаагаарай. Хүйтэн ус, гимнастик хоёр биеийг чийрэгжүүлж хөхний булчинг чангаруулна.
-Мөрөөр тойрог дүрслэх: Зовниж суугаад гараа мөрөндөө авч тохойгоо биедээ наан, далаа хооронд нь нийлүүлнэ. Мөрөө эхлээд дээш өргөж, дараа нь хойш, доош, урагш, дээш, хөдөлсөн тойрог дүрсэл. Үүнийг дөрвөн удаа хийсний дараа мөн 4 удаа доош, арагш, дээш, урагш чиглэлээр хийнэ. Дасгалыг 3-5 удаа давтаарай.
-Алгаа хавсран шахах: Номхон зогсож гараа алгаар нь хавсран, хурууг дээш харуулж тохойгоо цээжний орчим авна. Нэг хоёр гэхэд алганы доод хэсгийг хоёр удаа хүчтэй дарж, “ гурав” гэхэд гараа эргүүлэн хурууг нь өөр руугаа харуулан, “дөрөв” гэхэд гараа бугуйгаар нь тэнийлгээд, “тав” гэхэд гараа буулган, “зургаа” гэхэд гараа урдаа авч хавсар Дасгалаа 5-8 удаа давтана.
-Гараа аль болох арагш савах: Номхон зогсож, гараа алгаар нь доош харуулан, тохойгоор нугалж цээжиндээ авах ба хуруунууд эгэмний орчимд бие биедээ хүрч байна. Тохойгоо арагш хүчтэй савах ба гар чинь энэ үед хоёр тийш салах боловч мөрөө доош болгож болохгүй. Нэг, хоёр гэхэд, мөн арагш гурав гэхэд гараа алдлан арагш сав / мөрөө хэрхэвч буулгаж болохгүй / дөрөв гэхэд бэлтгэх байдалд орно. Дасгалыг 6 удаа давтах ба хурдан идэвхтэй хийх хэрэгтэй. Жигд амьсгалахаа мартуузай
-Гараа ээлжлэн өргөх: Хөлөө нийлүүлэн номхон зогсож нэг гэхэд баруун гараа шулуунаар нь дээш өргөн булчингаа сул байлга. Арагш савж, хоёр гэхэд гараа улам савахыг хичээгээд гурав гэхэд гараа доош буулгана. Мөн түүнчлэн зүүн гараар хийж гар тус бүрээр 4-6 удаа давт.
-Гараа өргөх: Номхон зогсож нэг гэхэд, хоёр гараа шулуунаар нь зөөлөн урагш дээш өргөж, хоёр гэхэд гараа алдлан, гурав гэхэд амаар нь дээш харуулж, дөрөв гэхэд толгой дээрээ өргөн алга ташин, тав гэхэд гараа доош буулган алдлаад, зургаа гэхэд бэлтгэх байдалд орно. Дасгалыг алгуур, булчингаа сул байлгах хийх ба 4-6 удаа давтана. Амьсгал жигд байх ёстой.
-Гараар тойрог дүрслэх. Хөлийн хооронд мөрний хэмжээтэй зай авч, номхон зогсоно. Зүүн гараа ташаандаа авч баруун гараа урагш дээш том тойрог дүрслэн сав. Дасгалыг маш хурдан аястай хий. Ийнхүү нэг хоёр гурав гэхэд гурван удаа тойрог дүрсэлж, дөрөв тав зургаа гэхэд арагш дээш өөрөөр хэлбэл эсрэг чигт хийнэ. Дараа нь баруун гараар ташаагаа тулж зүүнээрээ тойрог дүрслэн сав. Дасгалыг гар тус бүрээр 3-5 удаа давтана.