14 настай Б гэдэг хүү өнгөрсөн оны 28-нд гэрийнхээ тооноос өөрийгөө боомилон амиа хорлосон байна. Түүний амиа хорлосон шалтгааныг цагдаа нар шалгаж буй ч анхны шалгалтаар хайр сэтгэлээс үүдсэн гэж дүгнэжээ. Тодруулбал, нэгэн охинтой үерхэж байгаад салснаасаа болж сэтгэлийн хямралд өртөж улмаар амиа хорлох шалтгаан нь болжээ.
Үеийнхээ охиныг гэсэн шохоорхол нь хорвоог хатуу мэт сануулсан нь юуны учир вэ. Монгол эх орноо авч явах охид, хөвгүүд, аав, ээжийн алаг үрс яагаад амиа хорлох болов. Өнгөрсөн 2011 онд 412 хүн амиа хорлосны 40 гаруй нь хүүхэд ажээ. Мэргэжилтнүүд хүүхэд амиа хорлож буйн шалтгаан нь олон янз хэмээн тайлбарлаж байна. Тэдний үзэж буйгаар амиа хорлох нь нэг ёсны сэтгэл зүйн өвчлөл гэнэ.
Амиа хорлох нь гол төлөв нийгмийн бухимдал, эдийн засагтай холбоотой байдаг байна.Өнгөрсөн онд амиа хорлосон хүүхдүүдийн олонх нь ээждээ тунирхсан танхил охид, найз охиндоо хаягдсан өсвөр үеийнхэн, баян айлын эрх танхил хөвгүүд, хойд эцгийн дарамтад орсон хүүхэд гээд олон шалтгаан байсан тухай сэтгэлзүйчид хэлж байна.
inet