Blake Christina Lively 1987 оны 8-р сарын 25-нд төрсөн Америк гаралтай жүжигчин, загвар өмсөгч бөгөөд Ховч охин /Gossip Girl/ киноны Serena van der Woodsen нэрээрээ олонд танигдсан билээ. Эцэг эх нь хоёул жүжигчид байсан бөгөөд багаасаа жүжиглэх хичээлд явж, 11 настайдаа Sandman хэмээх анхны кинондоо тогложээ. 2007 оноос Gossip Girl кинонд тоглож, удалгүй сэтгүүлийн нүүрэн дээр гарч, зар сурталчилгаанд тоглож нэр хүнд нь хурдтай өсөж эхэлжээ. Blake алдарт гутлын загвар зохион бүтээгч Christian Louboutin-тай дэлгүүр хэсэж, загварын ертөнцийн эцэг гэгддэг Karl Lagerfeld-тай оройн зоогонд орж олныг алмайруулаад байгаа бөгөөд Chanel Mademoiselle цүнхны сурталчилгаанд тоглосноор загварын ертөнцөд өөрийн байр сууриа эзлээд байгаа билээ. Тэрээр Gossip Girl кинонд хос болж тоглосон жүжигчин Penn Badgley-тай 3 жил үерхээд 2010 онд салсан бөгөөд 2011 оны 5 сараас өөрөөсөө 13 насаар ах жүжигчин Leonardo DiCaprio-тай үерхэж байгаад 10 сард салжээ. Харин энэ жил Blake Lively болон Ryan Reynold-ын хурим South Carolina-ийн Charleston-д 35-хан дотны зочидтойгоо болж өнгөрлөө. Blake хуриман дээрээ Marchesa-гийн хуримын даашинз, харин Ryan Burberry-гийн хослол өмссөн. Тэдний гар гараасаа хөтөлсөн анхны зураг нийтэд ил гарсан. Энэ нь Blake-ийн хувьд түүний анхны гэрлэлт бөгөөд харин Ryan-ний 2 дахь гэрлэлт юм. Ryan үүний өмнө Hollywood-ийн үзэсгэлэнт жүжигчин Scarlet Johanssen-тэй гэрлэж байсан юм. Тэдний хурим Rachel McAdams болон Ryan Gosling нарын тоглосон Notebook кинон дээр гардаг Boone Hall Plantation хэмээх газар болсон бөгөөд Martha Stewart Weddings компани зохион байгуулсан байна.