Оливын тос нь гөлгөр цэвэрхэн арьстай болоход туслана. Учир нь оливын тоснь арьсны тослогийн хэмжээг тэнцвэржүүлдэг тосны хүчил, мөн арьсыг хамгаалж, зөөлөн, торгомсог болгоход тусалдаг антиоксидантуудыг ихээр агуулдаг .
Оливын тосоор нүүрээ угаах
Оливын тосоор нүүрээ угаах нь ямарч төрлийн арьсыг гүн цэвэрлэхээс гадна хуурайшихаас хамгаалж, уян хатан болгодог. Үүний тулд оливын тостой савыг халуун усанд хийж халаагаарай. Халуун усанд хөвөнгөө дүрж чийгшүүлээд, дараа нь бүлээн тос руу дүрээрэй. Хөвөнгөөрөө нүүр, хүзүү болон цээжний хэсгийг сайтар арчиж цэвэрлээрэй. 2-3 минутын дараа тосны үлдэгдлийг салфетканд шингээж авах эсвэл бүлээн усаар угаасан ч болно.
Бие угаах шингэн бэлдэх
Шаардагдах зүйлс: 1/2 аяга оливын тос, 1 холны халбага зөгийн бал, 1 өндөг, 1/4 аяга архи, 1 хоолны халбага шингэнэ саван, 1/2 аяга сүү.
Оливын тосыг өндөг, зөгийн балтай хутгаад, дээр нь шингэн саван нэмж найрлагыг нь өтгөрүүлэрэй. Архи нэмснээр зуурмагийг биеэр жигд тархахад мөн гүн цэвэрлэхэд туслах болно. Зуурмагийг сайтар хутгаж, сүүгээ хийгээрэй. Өөрийн гараар хийсэн бие угаах шингэн нь чанарын хувьд дэлгүүрийнхээс илүү сайн цэвэрлэж, тэжээх үйлчилгээтэй бөгөөд зөөлөн, гялалзсан, торгомсог болгоно.
Нүүрний чийгшүүлэгч маск
Энэхүү маск нь бүх төрлийн арьсанд тохиромжтой. Ялангуяа ядарсан, унжгар арьстай бол үйлчилгээг тэр даруй мэдрэх болно.
Шаардагдах зүйлс: 1 цайны халбага оливын тос, 1 цайны халбага цөцгий эсвэл йогурт, 1 хоолны халбага хуурай эсгэгч (дрожжи), 1цайны халбага лимоны шүүс, 1 цайны халбага луувангийн шүүс (эсвэл өргөст хэмхний, төмсний, алимны) .
Бүх орцыг холиод нүүрэн дээр 10-15 минутын хугацаанд тавиарай. Дараа нь хүйтэн бүлээн усаар угаагаарай.
Нүүрний тэжээлийн маск
Энэ нь хуурай, унжгар арьсанд тохиромжтой.
Шаaрдагдах зүйлс: 1 өндөгний шар, 2 хоолны халбага оливын тос, 1цайны халбага зөгийн бал. Зуурмагийг цэвэрхэн арьсанд дээр түрхэж, 15-20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар зайлаарай. Арьс чинь нярай хүүхдийн арьс шиг болно гэдгийг амлаж байна.
Үсний маск
Шаардагдах зүйлс: 2 хоолны халбага оливын тос, 1 өндөг, 1 цайны халбага алимны буюу усан үзэмний уксус, аль эсвэл 1 цайны халбага зөгийн бал.
Орцыг хооронд нь сайтар хольж, хутгаарай. Толгойны арьс болон үсэндээ жигд тарааж, бүлээн алчуураар толгойгоо ороогоод 10-15 минут байлгаарай. Дараа нь үсээ бүлээн усаар угаагаарай. Үс чинь зөөлөн болж, хэвэнд амархан орох болно.