”Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслийн аюулгүй байдал, тогтвортой хангамж” Үндэсний стратегийн дунд хугацааны үнэлгээг хийж, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.
Үнэлгээний ажлын хүрээнд нийт 26 эрүүл мэндийн байгууллага, 32 эмийн санг хамруулсан. Үүнд: Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, ЭХЭМҮТ, 1, 2 дугаар амаржих газар, Мари Стопс, Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, өрхийн эмнэлэг, Монгол эм импекс концерн, хувийн эмийн сангуудад тус тус үнэлгээ хийсэн болно.