Жиу-жицу бөхийн Улсын аварга шалгаруулах III тэмцээн Спортын төв ордонд болж аваргуудаа тодруулахад Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар жүдоч Н.Түвшинбаяр +88 кг-д алтан медалийн эзэн боллоо.
Харин олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар жүдоч Х.Цагаанбаатар -76 кг-д мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд багийн дүнгээр ЦЕГ-ын БТС-ын хорооны “Хүч” спорт хороо тэргүүлж, самбо, жүдо бөхийн “Жэнко” клуб хоёрдугаар байр, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид гуравдугаар байрт шалгарсан байна.
Дашрамд сонирхуулахад, жиу-жицу бөхийн эрэгтэй төрөлд -62 кг, 68 кг, -76 кг, -88 кг, +88 кг, эмэгтэй бөхчүүдээс -56 кг, -64 кг, +64 кг-д Улсын аваргаар шалгарсан тамирчид АНУ-д зохион байгуулах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Япон улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Д.Өлзий