УИХ-ын гишүүн Дэмбэрэл МУГЖ Сарантуяагийн шавь, “Universe best songs-2012” наадмын хоёрдугаар байрын шагналт, залуу дуучин Л.Насанбуянгийн улаан фен нь бололтой. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Залуу дуучин Насаа эх орондоо иржээ гэсэн гайхамшигтай мэдээ уншлаа. Яасан гоё, яасан чухал мэдээ вэ! “ гэж жиргэсэн байлаа. Насаа эх орондоо ирж Дэмбэрэл гишүүний магнайг нь тэнийлгэсэн бололтой.
Тэрбээр залуу дуучин Насааа гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа өөрийн дуу хоолойгоо хүргээд эх орондоо ирээд байгаа билээ. Сараа багшийнхаа дэмжлэгээр өнгөрсөн жил АНУ, Солонгос, Казахстан, Белги, Их Британи, Швейцарь зэрэг улсуудаар очиж, тэнд буй Монголчууддаа дуулж, мөн АНУ-д буй хэсэг монголчуудтайгаа хамт байж шинэ оныг угтаад ирсэн байна.
Ж.Цацрал
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN