Монголын найм дахь топ модель “Г.Уранцэцэг нь мэргэжил нэгт нөхдийнхөө дунд толгой цохидог. 14-хөн настайгаасаа загварын гараагаа эхэлсэн түүнийг ааш зангийн хувьд загварынхан дундаа хамгийн эвдрээгүй нь гэлцэх нь ч бас бий. Эгэлхэн зантай топ маань үсэндээ сард саяыг зарцуулдаг бөгөөд гоо сайхандаа түүнээс ч ихийг зарцуулсан. Өөрөөр хэлбэл нэлээд хэдэн тэгтэй зоосоор дүр төрхөө цөм өөрчилсөн гэсэн үг. Ёстой л төрсөн ээж нь танихгүй болтлоо хувьссан тэрбээр сүүлийн үед тун ч харуусмаар нэг зүйлтэй тулгарснаа дотны анддаа хуучилжээ.
Тодруулбал, топ Урнаагийн голсон буюу төрсөн төрхийг баримал болгосон нь өөрийгөө ямар байсныг мартахыг хичээж яваа бүсгүйд их л хүнд дарамт болж байгаа сурагтай. Тэр ч бүү хэл хөргийг нь хийсэн зураач, уран барималч Д.Очиртод энэ тухайгаа хэлээд амжсан сурагтай.