Жазз дуучин Ц.Хулан, “Hotspot” хамтлагийн ахлагч, дуучин Н.Наранбаатар нар дурлалт хосын баярт зориулан Улсын филармонийн концертын танхимд өнөөдөр 19.00 цагт “Би чамд хайртай” жазз тоглолтоо хүргэнэ. Дуучин Ц.Хулан, Н.Наранбаатар нар шинэ оны өмнөхөн Улсын филармонийн дуучид болцгоосон билээ.
Тэд өнгөрсөн онд дуучин Н.Наранбаатарын “Stranger in the night” тоглолтод “What a wonderfull world” дууг гайхалтай хоршин дуулж байсан юм. “Би чамд хайртай” жазз, классик поп тоглолтод гадаад, дотоодын олон сайхан хит дууг уянгалуулах юм байна.