Та өөрт таарсан шанпуниар үсээ угааж байх хэрэгтэй. Үс хагтай болчихлоо гээд хагны эсрэг үйлчилгээтэй шанпуниар угаах нь буруу. Юуны өмнө та үснийхээ тослог, энгийн, хуурай аль болохыг тодорхойлох хэрэгтэй. Үсээ тодорхойлох хамгийн энгийн гурван арга байдаг.
Нэгээс хоёр хоног үсээ угаалгүй өнжихөд таны үс тослогтож байвал та тослог үстэй гэсэн үг юм.
Хоёроос дөрвөн өдөр үсээ угаалгүй хоноход үс тань тослогдохгүй байвал та ердийн үстэй.
Хэд хоног угаалгүй өнжихөд үс чинь тослогдохгүй, зөвхөн хиртээд туг тугаараа болж байвал та хуурай үстэй юм байна.