Ta бүхний амрыг эрье!
Ц.Урианхай гуайн Н.Энхбаярт, мүгдэн рүү бичсэн захидлыг анхааран уншлаа. Уран зохиолч хүний сэтгэлийн хатуу, зѳѳлѳн, уярал ѳрѳвдлийн халил дээр тэрлэсэн эл захидлын утга, агуулгыг анхаарах бодол байсангүй, миний хувьд нэг их чухал бишээ. Харин, тоо нь цѳѳрѳѳд л буй ухаант мэргидүүдийн маань нэгний ч болов үгийг амьд дээр нь сонсох нь надад олдсон завшаан байлаа. Доор нь зүүгдсэн коментуудыг бас уншлаа. Агуулгатай, сайхан бичсэн хүн зѳндѳѳ, заримых нь бичсэнийг уншихад ч дургүй хүрмээр. Хѳгшин тѳгцѳг, үхэж далд орвол таарна гээд эгээтэй л бичсэнгүй харагдана. Эгдүү хүрсэн ч гэсэн иймэрхүү юм бичдэг хүмүүсийн ухааны зиндааг гадарлах хойно, нэг ч их ундууцсангүй харин афер гаргах маягаар дѳрѳлж хэлхсэн дѳрвѳн мѳртѳѳ хариу болгон чулуудлаа, тоон соёрхно уу!
Үсэнд нь гүн цагаан суусан, гэлээ ч
Үйлийн эрдэм нь гандах яагаа ч гүй
Үсэг нь заримдаа мурийж тахийсан байлаа ч
Үг нь шулуухан энэ хэдхэн буурал
Бидэнд харагдан амьдраг, янагш
Билэг оюунаараа танхайрч л байг, яадийн
Билүүтийн дэрний чулуу эрлэгийн үзлэгт уриа л эхэлнэ, аяндаа
Би ч, чи ч эгээ л адил мѳнхийн ус уучихаагүй шүү дээ, жамаараа.
Жишүү харж ѳѳлѳѳд яахав, алдас
Жигшиж адлаж муулаад юүхэв, эндэс
Жишимгүй хэлсэн хэдэр үгээ сугалж аваад хармаалчих, хэрэг болно
Жил, цагийн аясаар нас чинь ѳтлѳх үед гаргаад унш, нэгиййг бодно
Урианхай гуай та, урт удаан наслаарай!
Уран үгсийн хэлхээсээ цувуулан шаглаарай!
Утга гүй үг хэлж сэтгэлийг чинь сэвтүүлсэн бол
Уулгамч биднээ болвол хэлтрүүлэн соёрхохыг хичээгээрэй!
Ц.Урианхай гуайн нийтлэлээс цѳѳн хэдэн үг сугалан цувруулсныг та бүхэнд хүргүүллээ, тогтон соёрхно уу!
захидал бариулах
толхи
сэтгэлгээний тэнэмтгий
бодлогошролын цаг
нас ѳтгѳрѳх
ухаан нитгэрэх
сэтгэл ѳеглѳх
сэтгэл хатуунгших
сэтгэлийн ноцтой бодрол
шахамдуулах
элэрэх
ѳмнѳтгѳл
янар
…ажим
үг хумих
ѳчүүхмэд
бүү омтгойд!
инээд цалгиах
тоглоом тохууд авах
сувс үг
яншааг барах
пайтангшсан цаг
даашлуулан ёслох
Даашлуулан ёсолсон
И.Цэрэнхүү