Поп дива дуучин СТА С.Сэрчмаа эх орондоо ирснээс хойш уран бүтээлээ туурвин завгүй ажиллаж байгаа билээ. Тэрээр тун удахгүй өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралын тухай бодит үнэнийг өгүүлэх “Бүсгүй аргамж” киногоо олны хүртээл болгохоор ажиллаж байна. Тус киноны монтажийг Герман улсад хийсэн бөгөөд киноныхоо нээлтийг хийхээр бэлтгэл ажилаа базаагаад байгаа юм байна. Энэхүү киноны найруулагчаар Батмөнх ажиллаж байгаа аж. Киноны гол дүр буюу “Хайрын дууч” гэгддэг байсан дуучин С.Сэрчмаагийн дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг тоглож байгаа гэнэ. Сайхан бүсгүйн 21 шинжээс 20 нь байдаг хэмээн ам бардам ярьдаг жүжигчин бүсгүй “Чингис” зочид буудалд болсон “Rhodia” брэндийн шоуны үеэр нүцгэлсэн нь олон хүний амыг ангайлгаад авсан удаатай. Сүүлийн үед сав л хийвэл нүцгэлчих гээд байдаг хоббитой болсон тэрээр энэхүү кинонд нүцэглэсэн эсэхийг киноноос харах л үлдлээ. Харин С.Сэрчмаагийн өвөр монгол нөхөр Баяртын дүрд “A capella” хамтлагийн гишүүн, A-Capella хамтлагийн гишүүн Э.Мөнхтөр сонгогдож тогложээ.
Д.Жаргал barimt.mn