Өнөөдөр монголын бүх сайтууд нэгэн дээвэр дор цуглаж Монголын сайтуудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага болон салбарынхаа алдаа оноо, дутагдалыг хэлэлцэн чуулж байна.
Мэдээллийн, фото мэдээллийн, зар мэдээллийн, бизнесийн, эмэгтэйчүүдийн болон бүх чиглэлийн 90 гаруй сайтууд оролцсон томоохон чуулга уулзалт болж байна.
Монгол улсад интернэт хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, энэ хэрээр цахим орчин дахь зах зээл өргөжин тэлсээр байгаа өнөө үед нэг дор 100-аад сайтууд цуглан чуулж байгаа нь монголын цахим ертөнц сар хүрээгээ тэлж буйн тод илрэл билээ.
Салбар нэгт сайтуудынхаа чуулга уулзалтанд нь амжилт хүсье.