Хүн бүхэн эхээс гоё сайхан болж төрдөггүй. Харин тэр өө сэвээ энгийн аргаар далдалж нууж чадна гэдэг эмэгтэй хүний эзэмшвэл зохих урлаг. Магадгүй та гоо сайхан бие галбиртай ч байж болно. Тэгвэл тэр гоо сайхнаа улам тодруулах хэрэгтэй. Тиймээс таньд эдгээр зөвлөгөөг хүргэж байна.
- Хөх , ташаа томтой эмэгтэйчүүдэд хоёр эгнээ товчтой, дунд зэргийн урттай хүрэм бүхий хослол зохимжтой.
- Булчинлаг биетэй хүүхнүүд мөр , нуруугаа ил гаргасан даашинз өмсвөл илүү тачаангуй харагдана. Таньд цагаан судалтай хар хослол таныг илүү өндөр , гоолиг харагдуулна.
- Том өгзөгтэй бол бариу даашинз өмсөхдөө гадуур нь өгзөг давсан урттай хүрэм өмсвөл тохиромжтой. Бэлхүүсээр татсан богино жакет том хөхийг сайн нууна.Трапецан хэлбэртэй юбка, мөн чацуу урттай хүрэм хоёрыг хослуулбал олон өө чинь дарагдана.
- Гоолиг нарийхан харагдъя гэвэл ганц товчтой хүрэм, урт өмд өмс
- Бүдүүн гуятай бол өвдөг хүрсэн урт пиджак, нарийн өмдтай өмсвөл зохимжтой. Урт ханцуйтай цамц, нарийн юбка нь туранхай , жижиг биеийг хэлбэртэй харагдуулна.
- Цээж богинотой бол цагаан цамц хагас товчлон, өмднийхөө гадуур тавьж өмсвөл зохино.