Залуучуудын эрүүл мэндийн хорооноос зарлаж буй “Сэтгэл байхад” сайн үйлсийн аяны хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Ачлал энэрлийн эрхэм илч ижий таныгаа баярлуулъя” сэдэвт арга хэмжээ 3 дугаар сарын 5-ны өдөр 10:00 цагт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эхэлнэ.
Тус хороо нь энэ удаагийн арга хэмжээгээ Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран явуулах бөгөөд тус дүүргийн иргэдээс эрхэм ачлалт нэгэн ээжийг сонгон, үнэ төлбөргүй бүх төрлийн нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулж, хэвтүүлэн эмчлэх юм.
Хийгдэх нарийн мэргэжлийн шинжилгээ:
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
Цусны бүлэг тодорхойлох
Шээсний ерөнхий шинжилгээ
Биохимийн шинжилгээ
Цээжний рентген зураг
Зүрхний цахилгаан бичлэг
Хэвлийн эхо гэх мэт Дэлгэрэнгүй мэдээллийг 99057079 дугаараар авч болно.
Бидний сайн үйлсийн арга хэмжээг дэмжин хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг хүрэлцэн ирж сайн үйлсийг дэмжин түгээнэ гэдэгт итгэж байна.
Хүндэтгэсэн:
Залуучуудын эрүүл мэндийн хорооны дарга,
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа