1. Ширмэн хайруулын таваг Та мах, ногоо, бусад зүйлсийг хуурах болон халаахдаа ёроол нь наалддаггүй ширмэн хайруулын таваг ашиглаж байгаарай. Учир нь ийм хайруулын тавганд хуурахад бусад төрлийн хайруулын тавагтай харьцуулахад хавьгүй бага тос хэрэглэгддэг бөгөөд түлэгдэхгүй. Ширмэн хайруулын таваг нь үнэтэй биш ч нэлээд удаан хугацаанд хэрэглэх боломжтой байдаг. Тосны хэрэглээгээ багасгах нь жингээ хасахад тустай. |
2. Хэмжээстэй халбага Хоолны орцыг баримжаагаар хийх нь таныг ихэвчлэн илүү илчлэг авахад хүргэдэг. Та үнэхээр жингээ хасахыг хүсэж байвал гал тогоондоо хэмжээстэй халбага, аяганы цуглуулгыг байлгаарай. Орцын хяналтыг чанга байлгаснаар цаашид таны дэглэм барих, жингээ хасах үндэс тавигдана. |
3. Холигч машин Та гал тогоондоо холигч машин авч тавьсанаар гэртээ шинэхэн жимсний шейк, smoothie, ногооны хөнгөхөн шөл зэргийг хялбар бэлтгэх боломжтой болно. Энэ нь таныг гаднаас сахар ихтэй, бусад хэрэггүй бодисын агууламж бүхий үйлдвэрийн жүүс авч хэрэглэхээс татгалзуулах бөгөөд бэлтгэсэн натурал бүтээгдэхүүн тань таны хоолны шингэц, эрүүл мэндэд тань ач тусаа өгнө. |
4. Жижиг таваг Судалгаанаас харахад хүн хоолыг жижиг тавганд идвэл илүү багыг иддэг нь тогтоогдсон байна. Хэрэв та жингээ хасахыг хүсвэл өөрийн хэрэглэдэг том аяга тавгаа даруйхан жижгээр солих хэрэгтэй шүү. |
5. Зөөврийн үдийн хоолны сав Та ажил дээрээ идэх үдийн хоолоо өөрөө бэлтгэж зөөврийн саванд хийж авч явж байгаарай. Үүнийхээ ихэнх зайд шинэхэн жимс, ногооны салат хийгээрэй. Ийм зөөврийн хоолны савыг ашиглаж байх нь таныг хоолны газарт орж илчлэг ихтэй, амттай хоол хэтрүүлэн идэхээс хамгаалах болно. |