Хавар боллоо шүү хүүхнүүд ээ! Өндөр өсгийтөө өмсөж, дэгжин даашинзаараа гангарч олны харааг булаах цаг иржээ. Гоо үзэсгэлэнгээрээ гайхуулахад тань туслах 8 дүрмийг хүргэж байна.
Хуурайшсан үсэндээ долоо хоногт нэг удаа үсний масктай ангижруулагч түрх.
Илүү натурал харагдахын тулд доод сормуусныхаа дунд шингэн контураар цэглэ.
Долоо хоногт хэдэн удаа хуурайшсан уруулаа элсэн чихрээр зөөлөн үрж, унтахаасаа өмнө вазелинаар маск тавь.
Сарын тэмдэг ирэх үеийн батга ихсэх асуудлаас сэргийлэхийн тулд долоо хоногийн өмнөөс батганы эсрэг саван хэрэглэж эхэл.
Гялалзсан будалт хийх гэж буй газраа өмнө нь суурь лосьон түрхээрэй. Яг цавуу шиг үйлчилгээ үзүүлнэ.
Өөрийн гэсэн ангижруулагчийг хийгээрэй. Гадил нухаад, дээр нь бага зэрэг оливийн тос, нэг ширхэг өндөг нэмнэ.
Үнэртнийхээ үнэрийг удаан байлгахыг хүсвэл цацахаасаа өмнө арьсаа чийгшүүл. Сүрчигний үнэр хуурай арьснаас хурдан ууршдаг.
Хуурай арьснаасаа салах шилдэг арга бол биеийн тосныхоо дээр лосьон түрхээд, халадаа өмсч шингэхийг нь хүлээх юм.