Өвөрмөц ур хийцээрээ олноо шагшигдсан этгээд урлан туурвигч Америкийн уран барималч, дизайнер Лаура Энн Жэйкобсын бүтээлүүдээс сонирхоно уу.
Тэрээр дахин боловсруулсан дун, хясаа, эвэр, шил, шаазан зэрэг элдэв материалаар этгээд чамин хөхөвч, корсетны коллекцоо урладаг бөгөөд 100 гаруй гайхалтай чимэглэл бүхий загваруудыг урлажээ.
“Хөх” бол эмэгтэй хүний эрч хүч, энергийн эх булаг болсон амьдралын төгс оршихуй гэж үздэг нь түүний урланг хосгүй чимж өгдөг ажээ.
Нэг бүтээл дээрээ 9 хүртэлх сараар ч ажилладаг түүний бүтээлүүд урлагийг, гоо сайхныг таашаадаг хүмүүсийн сонгодог цуглуулга болохын зэрэгцээ өмсөж болохоор энэ төрлийн хөхөвч, корсетыг маш цөөн тоогоор хийдэг юм байна.
Түүний гутлын урлангаас мөн сонирхосноо хүргэж байгааг хүлээн авна уу.
Түүний гутлын урлангаас мөн сонирхосноо хүргэж байгааг хүлээн авна уу.