Дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр Пакистаны Сват тосгонд амьдардаг, наймдугаар ангийн сурагч Малала Юсуфагийн талаар ихээхэн шуугиж тэрээр дэлхий даяар алдартай охин болсон билээ.
2012 оны 10 сард түүнийг талибууд сургуулиас нь гарч явахад нь буудсан юм. Азаар амьд үлдэж яаралтай мэс засалд орох хэрэгтэй болсон. Улмаар Пакистаны Засгийн газраас түүнийг эмчлэх боломгүй гэдгийг мэдэгдсэнээр Их Британи руу эмнэлэгт хүргэхээр болсон билээ.
Пакистанаас Их Британи руу нисэх нислэгийг Арабын нэгдсэн Эмират хариуцахаар болсон бол эмчилгээний зардлыг түүнийг дэмждэг олон хүн гарган удаан хугацааны туршид эмчлүүлсий ачаар мөн тэр дундаа олон мянган хүний залбирлын хүчээр Малала охин эдгэрсэн юм.
14 настай охины дуу хоолойг хаах гэсэн талибанчуудын оролдлого ийнхүү талаар болсон юм.
Малала охин нь өөрийн нууц нэрээр 11 настай байхаасаа BBC агентлагт өөрийн хаалттай ертөнцийг захидлаар хуваалцдаг байж. Түүнийг хүрээлж буй ертөнцөд яагаад эмэгтэйчүүдийг хүндэлдэггүй, эрх тэгш бус байдаг талаар өөрийн бодлоо захидалдаа өгүүлдэг байсан нь түүнийг ийм үхлийн аюулд хүргэсэн билээ.
Ийм байдалд орсон ч гэсэн зоригт Малала охин өөрийн санаа бодол, эмэгтэйчүүдийн чимээгүй тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэжээ