Жил бүр 2000 орчим хүнд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, нас баралтын төвшин 5-15 хувьтай байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршдог. Тэдгээр нь уул хээр, тал хээр, говь хээрийн гэсэн хэв шинжит тарваган тахлын байгалийн идэвхтэй голомт оршдог байна.
Манай улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт байдаг ба энэ нь нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлдэг. 2001-2010 онд хийсэн тарваган тахлын байгалийн голомтын идэвхтэй тандалт судалгааны дүнд мянга гаруй эерэг сорьц болон тарваган тахлын Yersinia pestis үүсгэгчийг илрүүлсэн байна.
Өнгөрсөн онд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас тарваган тахлын үүсгэгч Yersinia pestisийг илрүүлж, тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ.
Н.Даян
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ